|
Видео

Шинэ мэдээ

Дундговь аймагт үйл ажиллагаа явуулдаг "Ган-Илч" компани халаалтын зуух туршла

Дундговь аймагт үйл ажиллагаа явуулдаг "Ган-Илч"  компани халаалтын зуух туршла

 

Ган-Илч компани нь Дундговь аймагт 23 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж, хамгийн олон ажлын байр бий болгож байгаа үндэсний, орон нутгийн компани билээ. Мөн 2015 оноос эхлэн халаалтын зуух үйлдвэрлэж эхэлсэн байна.

Аймгийнхаа иргэдийн тав тухтай орчинд ажиллаж, амьдрах боломжоор хангаад зогсохгүй байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахыг эрхэм зорилгоо болгон ажилладаг юм. Тус компани зуны дэлгэр цагт намар өвлийн ажилдаа бэлтгэж, дэвшилтэд технологийг ашиглаж утаа болон бусад хорт бодисыг агаарт ялгаруулахгүй зуухыг үйлдвэрлэж амжилттай туршлаа.

Тэд Дундговь аймгийг хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу бүх зуухыг огт утаагүй болгох зорилтыг тавин ажиллаж байгаа бөгөөд шинээр ашиглалтанд орж байгаа 3-р зуух нь энэ ажлын хүрээнд хийгдсэн инновацийн бүтээгдэхүүн юм.

Энэхүү зуухыг тус компаны инженерүүд өөрийн гараар хийсэн бөгөөд утаа ялгаруулалт бага, хортой бодисуудыг агаарт цацахгүй. Байгаль орчинд ээлтэйтэй технологийн дагуу хийгдсэн., Эдийн засагт хэмнэлттэй гээд олон давуу талуудтай юм байна.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.