|
Видео

Шинэ мэдээ

Афганистаны Ерөнхийлөгч болон түүний гол өрсөлдөгч хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав

Афганистаны Ерөнхийлөгч болон түүний гол өрсөлдөгч хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав

 


КАБУЛ. /TASS/. Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани, түүний улс төрийн гол өрсөлдөгч Абдулла Абдулла нар хамтран ажиллах, эрх мэдлийг хуваах тухай гэрээнд ням гарагт гарын үсэг зурлаа гэж тус улсын 1TV телевиз мэдээлжээ.

Гэрээнд заасны дагуу Абдулла үндэсний эвлэрлийн Дээд зөвлөлийг даргална. Түүнчлэн түүний дэмжигчид хэд хэдэн сайдын албан тушаалыг хашина гэж заасан байна.

Харин Афганистаны "Khaama Press” агентлаг Абдуллагийн багийн төлөөлөгчид яамдын тал орчим хувийг авна гэж мэдээлжээ.

Ашраф Гани, Афганистаны Ерөнхий сайд асан Абдулла нар улс төрийн хэлэлцээрийн хүрээнд тохиролцоонд хүрсэн тухай "Pajhwok” агентлаг тавдугаар сарын эхээр мэдээлсэн юм. Тэд ерөнхийлөгчийн сонгуулийн дараа тус улсад үүссэн хямралыг давахын туулахын тулд санал зөрөлдөөнөө арилгахаар төлөвлөж буйгаа илэрхийлжээ.

Ашраф Гани ерөнхийлөгчийн сонгуульд ялснаа хоёрдугаар сарын 18-нд албан ёсоор мэдэгдсэний дараа Афганистанд улс төрийн сөргөлдөөн хурцадсан юм. Тус улсын Сонгуулийн төв хорооноос мэдээлснээр, тэрбээр 50.64 хувийн санал авчээ. Харин түүний гол өрсөлдөгч Абдулла сонгуулийн энэ дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler