| |
116 мянган хүүхэд шүдээ үнэгүй эмчлүүлжээ
Улсын хэмжээнд 2-12 насны хүүхдүүдийн шүдийг улсын төсвөөр үнэгүй эмчилж, эрүүлжүүлэх зорилт бүхий "Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхлээд нэг жил болж байна. Иргэдийн зүгээс хичээл сургууль завсарласан, хөл хорионы дэглэм үргэлжилж буй энэ өдрүүдэд хүүхдээ эмнэлгээр дагуулж явахаас зайлсхийж байгаа ч нэн шаардлагатай үед хүүхдийнхээ шүдийг хаана хандаж үзүүлэх вэ. "Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэвийн үргэлжилж байгаа эсэх талаарх асуултыг уншигчдаас бидэнд ирүүлээд буй юм. Тэгвэл улс орон даяар хэрэгжиж буй хөл хорионы дэглэмийн үед хүүхдийн шүдний эмчилгээ оношлогоонд ямар нэгэн хориг тавиагүй учир Эрүүл мэндийн даатгалын газартай гэрээ бүхий эмнэлгүүд, сонгон шалгаруулалтад тэнцсэн 119 эмнэлэгт 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг үнэгүй үзэж, эмчилж байгаа гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын эмч мэргэжилтнүүд хэлж байна.
Шүдний өвчлөл нь чих, хамар, хоолойн үрэвсэлт өвчнүүд, улмаар эрүүл мэнд, амь насанд эрсдэлтэй, мэс засалд хүргэсэн өвчин үүсгэдэг” гэдгийг онцолж байна. 2019-2023 он хүртэл таван жилийн хугацаатай үргэлжлэх энэ төсөлд улсын төсвөөс нийт 50 тэрбум төгрөг төсөвлөсөн байдаг. 2019 он буюу эхний жилд 4.6 тэрбум төгрөгийг төсөвлөж, нэг хүүхдийн эмчилгээг 60 мянган төгрөгөөр тооцож байгаа юм.