![]() |
Н.Номтойбаяр: Намайг хэлмэгдүүлэхдээ надад хэлэлгүйгээр яллах дүгнэлт үйлдсэн
Н.Номтойбаярыг албадан ирүүлэх шүүгчийн захирамжийг эсэргүүцэн түүний өмгөөлөгч гомдол гаргасан билээ. Уг гомдлыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч хянаад хэвээр үлдээсэн байна. Энэ талаар Н.Номтойбаяр өчигдөр өөрийн фейсбүүк хуудаснаа "Шүүхийн шийдвэр гарч. Гутлаа тослоод өөрөө очих гэтэл зам хаалттай. Маргааш 11:00 цагт өөрийн биеэр очиж улстөрийн "яллах дүгнэлт"-ээ аваад АТГ-ын гадаа шууд нийтэд дэлгэнэ. Хэвлэлийнхэн ирвэл талархах болно" гэж мэдэгдсэн.
Тэгвэл өнөөдөр тэрбээр АТГ-ын гадаа өөрийн бүрдүүлсэн "яллах дүгнэлт"-ээ олон нийтэд дэлгэж байна. Тэрбээр "Хэд хэдэн зүйлийг хэлмээр байна.Өнөөдрийн хэвлэлийн хурлын гол зорилго бол ерөнхий прокурор Б.Жаргалсайхан миний бүрэн эрхийг түтгэлзүүлэх саналаа УИХ-д оруулсан ирсэн байдаг. Энэ мэдээллийг хийхдээ УИХ-ын бүрэн эрхээрээ түрүү барьж хэрэг бүртгэх ажиллагаанд саад учруулсан гэж үзсэн. 12 сарын 26 нд Н.Номтойбаяр хууль зөрчөөгүй байна гэдгийг тогтоосон. Тэгэхээр намайг Б.Жаргалсайхан намайг гүтгэсэн” гэв.
