|
Видео

Шинэ мэдээ

ОХУ-д халдвар авсан хүний тоо 155370 боллоо

ОХУ-д халдвар авсан хүний тоо 155370 боллоо

 


МОСКВА. /TASS/. ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо нэг өдрийн дотор 10102-оор нэмэгдэж, 155370 болсон бол 19865 хүн эдгэрч, 1451 хүн нас барсан гэж тус улсын короонавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээллээ.

Шуурхай штабын мэдээллээр, шинээр илэрсэн тохиолдлуудын 4961 нь буюу 49.1 хувь нь халдварын шинж тэмдэггүй байсан байна. ОХУ-ын нийслэл Москва хотод нэг өдрийн дотор 5714 шинэ тохиолдол илэрч, тус хотод халдвар авсан нийт хүний тоо 80115 болжээ. Москва мужид 822, Санкт-Петербургт 226, Доод Новгород мужид 174, Свердловск мужид 133, Дагестанд 128, Мурман мужид 127, Ямал-Ненецийн өөртөө засах тойрогт 108 шинэ тохиолдол илэрсэн бол үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгджээ. ОХУ-ын 82 бүс нутагт халдварын шинэ тохиол илэрсэн байна.

Нэг өдрийн дотор 73 бүс нутагт 1770 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Үүнээс 297 нь Москва хотод, 271 нь Санкт-Петербургт, 99 нь Дагестанд, 70 нь Башкирт, 68 нь Твер мужийн эмнэлгүүдээс гарчээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд Москва хотод коронавирусний халдвараар нас барсан 52 тохиолдол бүртгэгдсэн бол Москва мужид 16, Приморын хязгаарт гурав, Тверь, Калининград, Новгород, Астрахань мужуудад тус тус хоёр, Воронеж, Иванов, Смоленск, Тула, Ростов, Самар, Тюмень мужуудад болон Адыг, Дагестан, Кабардино-Балкари, Умард Осет, Мордов, Хакас улсад, Ставрополь, Алтай, Красноярскийн хязгаарт тус тус нэг хүн нас барсан байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.