|
Видео

Шинэ мэдээ

Сайд асан Ц.Оюунгэрэл "Циркийг шалгахаа зогсоо" гэж утсаар дарамталжээ

Сайд асан Ц.Оюунгэрэл "Циркийг шалгахаа зогсоо" гэж утсаар дарамталжээШӨХТГ-аас өнгөрөгч гуравдугаар сард "Аса” циркийн үйл ажиллагаанд шалгалт хийж, "Зориулалтын дагуу ашиглахгүй байна” гэсэн дүгнэлт гарган, зөрчлөө арилгах есөн сарын хугацааг тус циркийн удирдлагуудад өгсөн. Гэвч Удсын циркийг хувийн өмч болгосон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Их аварга Д.Дагвадорж нар өнөөдрийг хүртэл зөрчилөө арилгаагүй билээ. Энэ талаар ШӨХТГ-ын дарга О.Магнай хэлэхдээ "Цирк циркээрээ л үйл ажиллагаа явуулах байх ёстой. Гэтэл баар цэнгээний газар болж хувирлаа. Циркийн талаар ярих нь хувийн өмчид халдаж байгаа хэрэг биш. Анхнаасаа циркийг хувьчлахдаа менежментийн гэрээгээр буюу "Тухайн объектыг хувьчилж авсан иргэн циркийн үйл ажиллагааг үргэлжлүүлнэ” гэж авсан. Энэ асуудлыг шийдвэрлэхээр Төрийн өмчийн хороо /ТӨХЛоос ажлын хэсэг гарч "Аса” циркийн одоогийн үйл ажиллагаанд шалгалт явуулна гэсэн. Гэтэл одоо болтол таг. Сүүлдээ надаас зугтаагаад, энэ шалгалтын талаар хариу өгөхгүй байна. Манайхаас "Роял плаза” гэх байгууллагад нь албан бичиг хүргүүлсэн. Гэтэл албан бичгийн хариу ирүүлэхгүй УИХ-ын гишүүд, дарга нарыг утсаар яриулж байна.

Тухайлбал, ССАЖ-ын сайд асан Ц.Оюунгэрэл "О.Магнай наад ажлаа зогсоо” гэж утсаар ярьж байсан. Ийм салбарын сайд байж болох уу. Манайх уг нь Ц.Оюунгэрэлийг сайдаар ажиллаж байх хугацаанд "Циркийг зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах шаардлагатай байна” гэсэн хүсэлт явуулсан. Гэтэл сайд нь хариу ирүүлэхгүй удсаны эцэст ийм хариу өгсөнд гайхсан.

Харин ашгүй Ц.Оюунгэрэл сайдаасаа огцорлоо. Дараагийн сайд энэ асуудлыг анхааралдаа аваасай гэж хүсч байна” гэсэн юм.

Тэгэхээр Ц.Оюунгэрэл Соёлын сайд байхдаа соёлынхоо эсрэг довтолгоо хийж байсан нь ойлгомжтой боллоо. Үнэхээр ч Монгол Улсын цирк дэлхийд алдартай байсан бол одоо цагийн бяцхан үрс цирк гэж юу байдгийг мэдэхгүй өсч байна.

Дэлхийд алдартай циркийн урлагийг УИХ-ын гишүүн  Д,Сумъяабазар тэргүүтэй Долгорсүрэнгийнхэн устгаж, үгүй болгож байгааг эсэргүүцэж, шүүүмжлэхээс өөр аргагүй билээ.

Өдгөө энэхүү газар эргэн тойхонгүй өөр олон төрлийн үйл ажиллагаа явуулах болсон билээ. Д.Сумъяабазарын Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Авто тээврийн газар, баар ресторан гэх мэтээр нүх сүв болгонд урлагийн бус газрууд үйл ажиллагаа явуулж,  харин Монголын цирк ор үндэсгүй устаж үгүй боллоо.

Асуудал ийм байхад УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар болоод бусад хөрөнгөтний ятгаас, гуйлтаар Ц.Оюунгэрэл соёлынхоо эсрэг довтолж байсан нь үнэн бол сайдаасаа огцорсон нь үнэхээр сайн хэрэг болжээ.

http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=14047

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler