|
Видео

Шинэ мэдээ

НЦГ: Бямба гаригийн орой баар, цэнгээний газарт шаардлага тавьж ажилласан 7 цагдаа зодуулсан

НЦГ: Бямба гаригийн орой баар, цэнгээний газарт шаардлага тавьж ажилласан 7 цагдаа зодуулсан

 


Нийслэлийн онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар шөнийн цэнгээний газар, бааруудыг нээсэнтэй холбоотой гарсан зөрчлийн талаар Нийслэлийн цагдаагийн газрын дарга Д.Ядамдорж танилцуулав. 

Тэрбээр "COVID-19-ээс урьдчилан сэргийлэхээр хөл хорио тогтоосноос хойш хугацааг өнгөрсөн оны энэ үетэй харьцуулбал гэмт хэргийн гаралт буурсан. Ялангуяа архидан согтууруулахтай холбоотой гэмт хэрэг 50 орчим хувиар буурсан. Сая шөнийн цэнгээний газар, баар нээх захирамжийн хэрэгжилттэй холбоотой гурван хоногийн мэдээг баримттайгаар хүргэе. 

Өчигдөр 17 цагдаа эргүүлийн чиглэлд үүрэг гүйцэтгэсэн. 200 гаруй хүн хоорондоо шамбааралдсан байдалтай байсан баар бий. Чикаго баар гэхэд халуун хэмжигч байхгүй. Хоорондын зай байхгүй, 80 хүнтэй. Тарах цагтаа тарахгүй асуудал гаргасан. Тараах гээд очсон цагдааг зодож, хүчирхийлсэн. Мөн Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд халуун хэмжигчгүй, 45 хүнтэй ажиллаж байсан баар байна. Бармен зөөгч нар нь амны хаалтгүй үйлчилж байсан гэх мэт зөрчлүүд гаргасныг баримтжуулсан байгаа.  

Байгууллагын хоорондын уялдааны асуудлыг Хотын дарга хөндөж байна. Энэ маш зөв. Зарим газрууд нээх зөвшөөрлийг нь олгочихоод хаячихдаг юм. Харин зөрчил гаргасан баар, ресторан, согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын эрхийг цуцалдаг асуудал бага байна. 

Тавдугаар сарын 1-н буюу баасан гаригт 802 дуудлагатай байсан. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 78, согтуугийн дуудлага 207 байсан. 2-нд буюу хагассайнд 1173 бол өссөн. Согтуугийн дуудлага 427 болж өссөн. 226 хүнийг эрүүлжүүлсэн. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 125 байсан. Харин бүтэнсайн өдөр буюу өчигдөр 1204 болж өссөн. Бүтэнсайн өдөр дуудлага хамгийн бага байдаг. Гэтэл өчигдөр хагассайн өдрөөсөө өссөн. 

Хагассайны орой баар, цэнгээний газруудад шаардлага тавьж ажилласан 7 цагдаа бааранд үйлчлүүлж байгаа иргэдэд зодуулсан. Мөн үйлчилгээнд ажиллаж байгаа үйлчилгээний ажилтнууд хүртэл иргэдэд ЭМЯ-наас тавьж буй шаардлагыг тавихад иргэд "Та хэд мөнгөө авсан бол болоо биздээ" хэмээн ажилчдыг зодсон асуудал ч гарсан. Олон сараар хаалттай байсан учир асуудал саяны гурван хоногт маш хүндэрсэн" гэлээ. 

Харин Хотын дарга С.Амарсайхан "Ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчдын биед халдсан 7 үйлдэлд холбогдох хэрэгт хатуу арга хэмжээ ав. Онцгой анхаарч ажилла. Хүмүүсийг дураар нь байлгана. Наргиулж цэнгүүлнэ. Аюулгүй байдлыг нь хангана. Эцэст нь өөрсдөө эрхээ хязгаарлуулж, өөрөө өөрсдөө халдлагад өртдөг, хууль бус, дүрэм журамгүй, замбараагүй асуудалд та онцгой анхаарч ажиллах ёстой. Ямар хүмүүс цагдаагийн албан хаагчийн биед халдав, хэр хэмжээний гэмтэл учруулав, нэртэй устай нь олон нийтэд мэдээлэх хэрэгтэй. Хуулийн дагуу нарийн шалгах ёстой шүү" гэв. 

Б.Чимэг


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler