|
Видео

Шинэ мэдээ

Б.Найдалаа: Бид 3 сая, 5 сая төгрөг амлахгүй

Б.Найдалаа: Бид 3 сая, 5 сая төгрөг амлахгүй

 


Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам, эвслийн баримт бичгийг нягтлан шалгасан хуульд заасан шаардлагыг хангасан эсэх дүгнэлтийг хэлэлцэн 15 нам, 4 эвслийг сонгуульд оролцуулахаар бүртгэн шийдвэрээ гаргасан. Хуулийн дагуу бүртгэгдсэн намуудад 4 дүгээр сарын 30, 5-р сарын 01-ний өдрүүдэд батламжийг тодорхой хуваарийн дагуу гардуулж байна. 

Өчигдөр хэд хэдэн нам батламжаа гардаж авсан. Өнөөдөр Зөв хүн электорат /Хөдөлмөрийн Үндэсний нам, Монголын Социал Демократ нам, Зүй ёс нам/ эвсэл сонгуульд оролцох батламжаа гардаж авлаа. Энэ үеэр тус эвслийн тэргүүн Б.Найдалаа хэлэхдээ "Бид Монгол Улсыг хулгайгаас гаргах, хөгжүүлэх хөтөлбөр, боловсон хүчний асуудалд анхаарна. 3 сая, 5 сая төгрөг амлахгүй. Манай төрийн эрх барьж байгаа намууд дандаа мөнгө амладаг. Манай нэр дэвшигчдэд 60 тэрбумтай холбогдсон, ЖДҮ хулгайлсан нэг ч хүн байхгүй. Шинэ соргог, ид насны салбар салбарын мэргэжилтнүүдийг нэгтгэж, зарчим дээрээ нэгдсэн баг хамт олныг нэр дэвшүүлнэ " гэлээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler