|
Видео

Шинэ мэдээ

Оксфордийн их сургууль “Covid-19”-ийн эмийн эмнэлзүйн туршилтыг эхлүүлжээ

 

Оксфордийн их сургууль “Covid-19”-ийн эмийн эмнэлзүйн туршилтыг эхлүүлжээ

 


ЛОНДОН. /BBC/. Их Британийн эмнэлгүүдэд "Covid-19”-ийн эмийн эмнэлзүйн туршилтыг эхлүүлсэн бөгөөд туршилтад 8000 гаруй өвчтөн оролцож байна.

Оксфордын их сургуулийн ивээл дор явуулж буй "RECOVERY” хэмээн нэрлэсэн туршилтаар одоо байгаа таван эмийг туршиж байгаа ажээ. Тэдгээрийн дунд ДОХ-ыг эмчлэхэд хэрэглэдэг эмийн бэлдмэл болон хумхаа өвчний эм буй юм. Эдгээр эм нь хүний биед вирусийн үржлийг зогсоож чадах эсэхийг судлаачид олж мэдэхийг зорьж байна гэж BBC мэдээллээ.

Түүнчлэн өвчний явц хүндэрсэн үед үрэвслийг дарж, дархлааны тогтолцоонд үүссэн урвалыг дарангуйлдаг эмүүдийг туршиж байгаа аж. 

Эмнэлзүйн туршилтыг Их Британийн 170 орчим эмнэлэгт явуулж байгаа боловч дэлхийн 100 гаруй оронд мөн туршина. Судлаачдын гол зорилго бол коронавирусний халдварын улмаас нас барж буй тохиолдлыг бууруулах эмийг сонгох юм.

"Эдгээр туршилтад илүү олон хүн оролцуулах тусам төдий чинээ хурдан үр дүнд хүрнэ. Энэ туршилтын хамрах хүрээтэй холбоотой олон дээд амжилтыг бид хэдийнээ эвдсэн, энэ бол үнэхээр гайхалтай” гэж судалгааны багийн ахлагч профессор Питер Хорби ярьжээ.

Их Британид коронавирусний халдвараар нас барсан хүмүүсийн статистик мэдээнд зөвхөн эмнэлэгт бүртгэгдсэн төдийгүй нас баралтын үзүүлэлт хамгийн өндөр байгаа ахмад настны асрамжийн газрууд зэрэг оршин суух бүх газарт нас барсан тохиолдлыг оруулах шийдвэр гаргасны дараа 26 мянга давсан байна.

Оксфордын их сургуулиас гадна, "Covid-19”-ийн эмийг дэлхий даяар туршиж эхэлснээ ДЭМБ лхагва гарагт мэдэгджээ. Тус байгууллагын мэргэжилтнүүд эдгээр туршилтад сайн дураар оролцох 1200 гаруй хүнийг хэдийнээ сонгожээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler