![]() |
Б.Энхтүвшин "Орон нутгийн хөгжлийн сан"-ийн үйл ажиллагаанд иргэн бүр оролцох боломжтой
Дундговь
Тогтвортой амжилгаа 3 төслийн ажилтан Б.Энхтүвшинтэй хийсэн ярилцлагыг хүргэж
байна.
Сайн байна уу таньд энэ өдрийнм энд хүргэе. Юуны өмнө тогтвортой амжиргаа 3 төслийнхөө тухай танилцуулаач.
Баярлалаа танай уншигчдад ч мөн адил энэ өдрийн мэнд хүргэе. За манай Тогтвортой амжилгаа 3 төсөл 2017 оноос эхлэн орон нутагт хэрэгжиж байна. Энэ удаагийн төслийн онцлог нь төсвийн тухай хуульд заасны дагуу Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг дэмжих зорилготой үйл ажиллагаагаа явуулж байна.
ОНХС-ын үйл ажиллагааны эцсийн үр шимийн хүртэгч нь иргэд байдаг. Иргэд энэ үйл ажиллагаанд хэрхэн оролцох бэ?
Орон нтугийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд иргэн бүр оролцох боломжтой, мэдээж заавал өөрийн биеэр очиж саналаа өгөх боломжгүй хүн байгаа. Тэгвэл бичгээр, итгэмжлэгдсэн хүнээр гээд олон хэлбэрээр санал аа тусгуулах боломжтой. Энэ бол өөрийн амьдарч байгаа нутаг орныхоо төлөө хийж буй чухал үйл ажиллагаа. Мөн гаргасан санал минь дэмжигдсэн үү? Үгүй юу? Хэрвээ дэмжигдээгүй бол яагаад дэмжигдээгүй шалтгааныг тодруулах эртэй, хэрвээ дэмжигдсэн бол хэрэгжилт нь ямар шатанд явааг та өөрөө хянах бүрэн боломжтой байгаа. Та бүхэн "Орон нутгийн хөгжлийн сандаа 5 дугаар сарын 31 дотор саналаа өгч иргэдийн нийтийн хуралдаа заавал оролцож байгаарай. Энэ жилийн хувьд онцгой нөхцөл байдалд үйл ажиллагаа маань явагдаж байна. Тиймээс сум багууд маань өөрийн нөөц болоцоогоороо иргэдээсээ саналаа авч ажиллаж байна.
Энэ 2019 онд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт орон нутагт хийгдээд байгаа бэ?
Дундговь аймгийн хувьд 2019 онд ОНХС-нд улсын төсвөөс 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилт хуваарилагдсан бол нийт 15 сум 296 сая төгрөгийн "ерөнхий дэмжлэг", ЖГҮ-ий үр дүнд 12 сум 158 сая төгрөгийн "Урамшуулал", авах болзол хангаад байна.
Жилийн гүйцэтгэлийн үнэлгээг хэрхэн гаргадаг бэ?
Хөндлөнгийн байгууллага буюу судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгуулалгаар үнэлгээ хийлгэдэг. Энэ онд 34 шалгуур үзүүлэлтээр дүгнэж гаргасан. Дундговь аймгийн ЖГҮ-ий дундаж үнэлгээ 2016 онд 37.4% байсан бол 2017 онд 36.1%, 2018 онд 50.2%. 2019 оны байдлаар 62 хувьтай болж жил ирэх бүр өссөн үзүүлэлттэй байна.
Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны гол шалгуур нь иргэдийн оролцоон дээр байх гэсэн заалт байдаг үүний хэрэгжилт манай аймагт ямар байна бэ?
ЖГҮ-ий "Олон нийтийн оролцооны бүлэг үзүүлэлт" нь иргэдийг оролцуулсан байдал, санал авсан байдал зэргээс шалтгаалан үнэлгээ өгдөг бөгөөд энэ үзүүлэлт нь сумдын хувьд бусад үзүүлэлттэй харьцуулахад бага оноо авдаг бүлэг юм. За 2018 онд Эрдэнэдалай суманд "ОНХС-ийн төлөвлөлтийн шатанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, Өндөршил сум "ОНХС-ийн хяналтын шатанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх туршилтын дэд төсөл"-ийг хэрэгжүүлсэн.
Төслийн хүрээнд ямар ямар ажлуудыг зохион байгуулаад байна бэ?
Дээрх дэд төслүүдийн хүрээнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд сургалт, нэг цэгийн үйлчилгээ, явуулын аяны богц, эрүүл мэнд, урлаг, соёлын арга хэмжээ, иргэдийг уриалсан шторк, тараах материал зэргийг хийж хэрэгжүүлсэн
Төслийн үр дүн ямар гарсан бэ?
Мэдээж олон эерэг үр дүн гарсан ОНХС-ийн төлөвлөлт болон хяналтын шатанд иргэдийнхээ оролцоог тодорхой хэмжээнд нэмэгдүүлж чадсан байна. 2018 онд туршсан төслүүдээс хөдөөгийн малчдад нэг цэгийн үйлчилгээг хүргэн ОНХсангийн мэдээлэлээ хүргэн 2020 оны саналыг Хулд Сайхан-Овоо, Адаацаг, Дэлгэрцогт, Сайнцагаан суманд нэвтрүүлэн ажилласан нийт 1301 иргэнд үйлчилгээ үзүүлсэн. Мөн хулд сум өнгөрсөн оны үнэлгээгээр урамшуулалт хамрагдаагүй байсан бол энэ жил улсын хэмжээнд 47 оноогоор жагсаж аймгийн хамгийн өндөр үнэлгээ авсан сум болсон нь хэрэгжүүлсэн төслийн үр дүн гэж үзэж байгаа.
