|
Видео

Шинэ мэдээ

Таван ханатай гэр олголоо

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, дэд ахлагч Ц.Жаргалсайханд дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Н.Батсүмбэрэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр  өргөө цагаан гэр олголоо.
 Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа энэ үед иргэдийг гамшиг осол, аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа алба хаагчийн төлөөллийн нийгмийн асуудлыг ийнхүү шийдвэрлэлээ.
Дэд ахлагч Ц.Жаргалсайхан нь Онцгой байдлын байгууллагад 3 дахь жилдээ  ажиллаж байгаа бөгөөд эхнэрийн хамт амьдардаг юм гэж НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler