|
Видео

Шинэ мэдээ

Агаарын тээврийн ихэнх компаниуд ДАМПУУРАХ эрсдэлд оржээ

Агаарын тээврийн ихэнх компаниуд ДАМПУУРАХ эрсдэлд оржээ

 


Коронавирусний тархалтаас сэргийлэхийн тулд дэлхийн улс орнууд хөл хорио тогтоосон учраас   агаарын тээврийн компаниуд сул зогсолт хийж, уналтад ороод буй талаар өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл олон улсын агаарын тээврийн салбарын нөхцөл байдлын талаарх сүүлийн мэдээллүүдийг ИНЕГ-аас өгч байна.

  • АНУ-ын томоохон агаарын тээвэрлэгчдийн нэг Southwest Airlines 2020 оны тавдугаар сарын 3-наас  зургаадугаар сарын 5-н хүртэлх нийт нислэгийн 40 хувийг танаж байгаагаа мэдэгдсэн.
  • Airbus компани 2019 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр А380 маягийн агаарын хөлгийг 2021 оноос үйлдвэрлэхээ зогсоохоо мэдэгдэж байсан. Airbus компани 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр А380Ultra 3 давхар агаарын хөлөг үйлдвэрлэхээр болсныг мэдэгдлээ. А380Ultra агаарын хөлөг нь 1060 хүртэлх эсхүл 880 хүртэлх суудалтай гурван  ангилалтай байхаар болсныг дурджээ.
  • IATA-аас 2020 оны Зорчигчдоос олох орлогын алдагдал 252 тэрбум ам.доллар байх, зорчигчдын эрэлт 38 хувиар унах тухай мэдэгдэж байсан. Тэгвэл сүүлд  2020 оны хоёрдугаар улиралд агаарын тээвэрлэгчдийн цэвэр алдагдал 390 тэрбум ам.доллар байх бөгөөд ямар нэгэн тусламж дэмжлэггүйгээр ихэнх агаарын тээвэрлэгчид дампуурахаар байгааг мэдэгджээ. Орлогын алдагдлын дийлэнх хувийг тийз буцаалт эзэлж байна.
  • Коронавируст халдварын дэгдэлт үргэлжилсээр байгаа тул Air China компани богино хугацааны үйл ажиллагаагаа алдагдалд орох эрсдэлтэй байгааг мэдэгдсэн. Нөлөөллийг багасгахын тулд тус компани нь нөөцийн хуваарилалтыг оновчтой болгох, зардлын хяналтыг сайжруулах, өгөөжийн менежментийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна гэжээ. 2019 онд Air China компани 14,6 тэрбум юанийн ашиг олсон нь өнгөрсөн оны мөн үеэс 2.1% -иар өссөн үзүүлэлт юм.
  • АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гуравдугаар сарын 27-ны өдөр 880 хуудас бүхий Коронавирусний  эсрэг авч хэрэгжүүлэх тусламж, эдийн засгийн аюулгүй байдлын актыг батласан. Тус актын хүрээнд 2 их наяд ам.долларын санхүүжилт хийгдэх бөгөөд Агаарын тээврийн салбарт 58 тэрбум ам.долларыг зарцуулахаар төлөвлөөд байна. АНУ-ын Тээврийн газар (DOT) нь АНУ-ын агаарын тээврийн компаниуд коронавирусний  халдвараас үүдсэн санхүүгийн хүндрэлтэй холбогдуулан засгийн газрын тусламжийг авах тохиолдолд дагаж мөрдөх ёстой дүрмийг гаргасан байна.  "Тус CARES актын дагуу санхүүгийн тусламж дэмжлэгийг агаарын тээвэрлэгчдэд олгохдоо 2020 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс өмнөх нислэгийн хуваарьт үндэслэн тогтоох юм. Жишээлбэл: Хэрэв гуравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө АНУ-ын агаарын тээврийн компани нь өдөрт нэг удаа долоо хоногт таваас доошгүй өдөр нисдэг үйлддэг байсан бол тус тээвэрлэгч нь долоо хоногт доод тал нь нэг удаагийн нислэг үйлдэх шаардлагатай гэж АНУ-ын Тээврийн газар (DOT) мэдэгджээ. 
  • zindaa.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler