|
Видео

Шинэ мэдээ

Нүдний чинь оронд нүд болъё-Сүйрлийг баримтжуулагч зурагчин Лу Гуанг

БНХАУ уурхай, химийн үйлдвэр, нүүрс хийжүүлэх буюу шингэрүүлэх үйлдвэрүүд, цахилгаан станцуудынхаа ихэнхийг улсынхаа хойд хэсэг буюу Өвөр Монгол зэрэг бүс нутагт байгуулжээ.

Монголын улс төр-бизнесийн бүлэглэл ч мөн энэ санааг манай улсад хэрэгжүүлж буй талаар бид урьд нь бичиж байв. Монгол хүн бүр түүхэн Монгол нутаг (Өвөр Монголыг оруулаад) бэлчээрийн эмзэг эко систем, усны хомсдолтой гэдгийг мэдэх билээ.

2014 онд ашигт малтмалын тухай хууль, газрын тосны тухай хууль, хөрөнгө оруулалтын тухай хууль, газрын тухай хууль зэрэг хуулиудыг боловсруулсанаар эргэлт буцалтгүй элэг нэгт ахан дүүсийнхээ нутаг болох Өвөр Монголын сүйрлийн араас орж байна.

Өвөр Монголын сүйрлийг Хятадын гэрэл зурагчин Лу Гуанг эртнээс баримтжуулж ирсэн юм. Тэрбээр бусдын харахыг хүсэхгүй байгаа тэр асуудлыг илчилж, анхааруулсаар байна. Өнгөрсөн 10 гаруй жилийн турш Лу Гуанг Өвөр Монголын Ухай, Ордос, Шилийн Гол, Хөлөн буйр, Хоолин Гол зэрэг нутгуудаар явж, байгаль дэлхийн сүйрлийг баримтжуулж гэрэл зургийн хальснаа хадгалж үлджээ.

Лу Гуанг асуудлыг ингэж өгүүлжээ: "Асар том, заримдаа Лос Анжелес хотын хэмжээ бүхий нүүрсний ил уурхайнууд Өвөр Монголд бий. Ил уурхай нь тоос, тоосонцор, тортог, шороо ихээр дэгдээж, хүн малыг устгаж байна. Өвсөн дээр тогтсон тоосонцор нь малын дотор эрхтэнийг гэмтээж хонь мал олноор өвчлөн үхэж байна. Эмгэг согогтой хүүхдүүд олноор төрж, хавдартай иргэд олширсон.

Дараагийн асуудал бол нүүрс хийжүүлэх үйлдвэр. Тээврийн зардлаа хэмнэхийн тулд нүүрсний ил уурхайн яг хажууд нүүрс хийжүүлэх үйлдвэрүүдийг олноор барьсан бөгөөд үүнд маш их ус шаардлагатай юм. Усгүй тал газрын гүний усыг маш ихээр ашигласан тул зарим газар гүний ус ч үгүй болж байна. Энэ нутгаас малчид дүрвэх, эсвэл эсэргүүцэх хоёр л сонголттой үлджээ. Усгүй болсон нутгийн тэмцэгч малчин Мэргэнийг уурхайн машинаар дайрч алсан явдал ихээхэн шуугиан дэгдээсэн юм. Эсвэл гол нууруудын урсац, бүтцийг өөрчилсөнөөр зарим газруудад ган, цөлжилт газар авчээ.

Хятадын албан тушаалтанууд байдал ямар байгааг мэдэж байгаа ч энэ талаар ярьдаггүй, хав дардаг. Би түүхэн энэ үйлийг баримтжуулж, хадгалж үлдэх ганц л зорилготой."

Эх сурвалж: www.golomt.org

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler