| |
ЦЕГ: Нотлох баримтыг үндэслээд хойшлуулшгүй ажиллагаагаар баривчлах хуулийн дагуу Г.Загдааг баривчилсан
ЦЕГ-аас "Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдааг баривчилсантай холбоотойгоор мэдээлэл өглөө. ЦЕГ-ын Зөрчил шалгах, Мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат "Цагдаагийн байгууллагаас "Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаатай холбоотой таван хэргийг шалгаж байна. Тодруулбал, шаардлага тавьсан албан хаагчийг эсэргүүцсэн, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, хүчингийн гэмт хэрэгт холбогдуулж шалгаж байна. Ингэхдээ иргэн Г.Загдаа нь иргэн М, Б нарыг зодож биед хөнгөн гэмтэл учруулсан асуудлыг шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн" гэв.
Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-Баривчилгааны талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Энэ сарын 9-ны өдөр иргэн Х нь Г.Загдаад удаа дараа хүчиндүүлсэн хэмээн гомдол гаргасан. Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар гомдол мэдээллийг бүртгэж аваад, цугларсан нотлох баримтыг үзээд хойшлуулшгүй ажиллагагаар баривчлах бүрэн эрхтэй. Тиймээс хууль ёсзүйн дагуу явагдсан.
Б.Аз