|
Видео

Шинэ мэдээ

Шуугилаа гэж уурлан хөршийнхөө таван хүнийг бууджээ

 

Шуугилаа гэж уурлан хөршийнхөө таван хүнийг бууджээ

 

ОХУ-ын Рязанийн хязгаарын Елатьма тосгонд энэ жигшүүрт хэрэг гарчээ. Гэмт этгээд гэрийнх нь цонхны дор зогсон байсан залууст хэтэрхий чанга шуугилдлаа хэмээн сануулга өгтөл залуучууд өөдөөс нь хэдэрлэжээ. Тэгмэгц буу авч гараад залуусыг буудаж эхэлсэн аж. Тэрээр таван хүнийг буудан хөнөөсөн байна. Нас барсан хүмүүсийн дөрөв нь эрэгтэй, нэг нь эмэгтэй байжээ.  

Мөрдөн байцаагчдын хэлснээр, амиа алдсан хүмүүс гэмт этгээдийн хөрш байсан бөгөөд хэрэг гарахаас өмнө таагүй харилцаатай байсан нь хэрэг гарахад нөлөөлсөн гэнэ.

 Гэмт этгээд хэргийн газраас зугтах гэж оролдсон ч холдолгүй баригджээ. Тэрээр сэтгэцийн хувьд эрүүл бус, сэтгэцийн эмчийн хянаалтад байдаг аж.  

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler