|
Видео

Шинэ мэдээ

ОХУ коронавирустэй тэмцэхэд ДЭМБ-д 1 сая ам.доллар олгоно

ОХУ коронавирустэй тэмцэхэд ДЭМБ-д 1 сая ам.доллар олгоно

 


МОСКВА. /TASS/. ОХУ коронавирустэй тэмцэхэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад /ДЭМБ/ 1 сая ам.доллар олгохоор болсон байна. Тус улсын Засгийн газрын холбогдох тогтоолыг хууль эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд даваа гарагт нийтэлжээ.

Үүний зэрэгцээ Оросын Засгийн газар халдварыг оношлох хэрэгслүүдийг зарим улсад нийлүүлэхэд гарах 61.4 сая гаруй рублийн зардлыг санхүүжүүлнэ. Эдгээр шийдвэрийг ДЭМБ-ын нарийн бичгийн дарга нарын газарт болон Оросын тусламжийг хүлээн авагч улс орнуудын Засгийн газарт мэдэгдэхийг тус улсын Гадаад хэргийн яаманд үүрэг болгосон байна.

ОХУ-ын Засгийн газар мөн "эрүүл мэндийн салбарт орос хэл дээрх мэдээллийн хэмжээг нэмэгдүүлэх, чанарыг нь сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд" ДЭМБ-д 1.01 сая ам.доллар хуваарилах аж.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler