| |
Видео
Шинэ мэдээ
ХӨСҮТ: Туркийн 2 иргэнээс коронавирусын шинж тэмдэг илэрсэн
Коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 25 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Тандалтаар 23 хүнд шинжилгээ хийхэд мөн адил коронавирус илрээгүй.
Тандалт гэдэг нь улсын хэмжээнд уушгины хатгаагаар эмчлүүлж буй хүмүүсээс шинжилгээ авсан юм. Тэгэхээр дүүрэг, сум дүүргийн хэмжээнд уушигны хатгалгаагаар эмчлүүлж буй иргэдийн уушгийг хянасан гэж ойлгож болно.
Харин тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрсэн. Өмнөх халдвар авсан 10 иргэний биеийн байдал хэвийн байна.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 211 хүн хяналт, тандалтад байна.