| |
Сексээс таашаал авдаг эсэхийг алхаа гишгээгээр нь мэдэж болно (18+)
"Бүсгүй хүн сексээс байнга таашаал авч, дур ханадаг эсэхийг түүний
алхаа гишгээгээр мэдэж болно" гэж Бельгийн эрдэмтэд мэдэгдлээ.
Лувены католик их сургуулийн эрдэмтэд энэ асууудлаар судалгаа хийжээ.
Тэд эмэгтэйчүүдийг сонгон авч, 2 бүлэгт хуваасан байна. Эхний бүлэгт огт
дур тавьж үзээгүй эмэгтэйчүүд орсон бол 2-р бүлэгт тогтмол дур ханадаг
бүсгүйчүүд багтжээ.
Ингээд судалгааны урьдчилсан дүн гарлаа. Дур ханадаг эмэгтэйчүүд илүү
урт алхамтай төдийгүй бөгс, ташаагаа илүү хаялж явдаг нь тогтоогджээ.
Дур ханалт хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлдөг төдийгүй зарим булчинг сулруулдаг гэж эрдэмтэд үзжээ.
Эцэст нь өгүүлэхэд, одоо хүссэн хүн бүр жаахан л анхааралтай байвал
эмэгтэйчүүдийн алхаагаар нь түүний дур тавьдаг эсэхийг тодорхойлох
боломжтой боллоо. Эмэгтэйчүүд иймээс болгоомжтой байж, алхаа гишгээндээ
анхаарал хандуулахад илүүдэхгүй бололтой.