|
Видео

Шинэ мэдээ

ЦЕГ: Цахим орчин "Амны хаалт зарна" гэх залилан ихээр гарч байна

ЦЕГ: Цахим орчин "Амны хаалт зарна" гэх залилан ихээр гарч байна

 


ЭМЯ-аас коронавирусын халдварын талаар цаг үеийн мэдээлэл хийлээ. Түүнчлэн COVID-19 халдварын дэгдэлтийн энэ үеүдэд цахим орчинд луйвар, залилангийн гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байгаа талаар мэдээлж байна. 

ЦЕГ-ын Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Д.Бүрэнбаатар хэлэхдээ:

"Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлттэй холбогдуулан залилангийн төрлийн хэргүүд их гарч байна. Цахим орчинд өвчтэй иргэдэд зориулж хандив өгөх нэрийдлээр мөнгө цуглуулж иргэдийг залилах тохиолдол ихээр бүртгэгдэж байна.

Дээрх асуудлаар Цагдаагийн байгууллагаас коронавирусийн дэгдэлттэй холбоотой бусдад залилуулсан хуурамч мэдээ тараасан гэх 25 мэдээллийг шалгаж байна.

Тухайлбал, БНХАУ-ын Эрээн хотод амьдардаг иргэн "Д" нь маск зарна гэж иргэн "Б"-гээс найман сая төгрөг залилсан. Энэ мэтчилэн хуурамч цахим хаяг, интернет худалдаа ашиглан амны хаалт, ариутгагч бодис, нэг удаагийн хувцас хэрэгсэл худалдаалдаг компаниудын нэр ашиглаж бусдыг залилах тохиолдлууд гарсаар байна. Мөн түүнчлэн иргэдийн ихээр худалдан авч буй амны хаалт бөөндөж худалдах зар, Төрийн байгууллагуудын алба хаагчдад туслах аян өрнүүлнэ гэх заруудад автахгүй байхыг анхааруулж байна. 

Иймд  иргэдэд сэрэмжүүлэх үүднээc ЦЕГ-аас "Бүү сандар, бүү хуурт, бүү итгэ" гэх уриалгыг гаргаж байна. 

Fact.mn 

 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler