| |
Видео
Шинэ мэдээ
ДЭМБ: COVID-19 вирусийн тархалтын хурд нэмэгдсэн
COVID-19 титэм вирусийн тархалтын хэмнэл хурдассан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) мэдэгдлээ.
ДЭМБ-ын мэдээлснээр, дэлхий даяар 300 мянга гаруй хүн энэ өвчний халдвар авсан байна.
Анхны болон 100 мянга дахь тохиолдол бүртгэгдэх хооронд 67 хоног өнгөрсөн бол 200 мянга дахь тохиолдол үүнээс хойш ердөө 11 дэх хоног дээр бүртгэгджээ. Цаашлаад 300 мянга дахь тохиолдол ердөө дөрвөн өдрийн дараа бүртгэгдсэн нь ийнхүү тархалтын хурд түргэссэн гэсэн дүгнэлтэд хүргэсэн байна.
БНХАУ-ын Ухань хотод өнгөрсөн оны сүүлээр анхлан бүртгэгдэж, улмаар дэлхий даяар тархсан энэ өвчний улмаас нийтдээ 16 мянга гаруй хүн нас баржээ.
Г.Бямбасүрэн