| |
Видео
Шинэ мэдээ
Хоёрдугаар сард 5,661 хүүхэд шинээр мэндэлснээс 128 нь ихэр байжээ
Энэ оны хоёрдугаар сард Монгол Улсад 5,597 эх амаржиж, 5,661 хүүхдэд Төрөлтийн цахим бүртгэлээр регистрийн дугаар олгосон байна.
Нийт төрсөн хүүхдийн 2,843 нь эрэгтэй, 2,818 нь эмэгтэй бөгөөд 128 нь ихэр байжээ. Хүүхдийн дундаж жин 3,390 грамм, дундаж өндөр 50.7 см байгааг Үндэсний статистикийн хорооны судалгаанд тэмдэглэжээ.
Улсын хэмжээнд 2020 оны эхний хоёр сарын байдлаар 11.9 мянган эх амаржсан нь өмнөх оны мөн үеэс 138-аар буюу 1.2%-аар нэмэгдсэн байна. Амаржсан эхчүүдийн 75% нь 6 ба түүнээс дээш удаа жирэмсний хяналтад хамрагджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 178-аар өссөн дүн аж. Эхний хоёр сарын хугацаанд амаржсан нийт эхчүүдээс 45 нь гэртээ хүүхдээ төрүүлсэн байна.
Эх сурвалж: ҮСХ