|
Видео

Шинэ мэдээ

Амаржсан эхийн тэтгэмжээ авсан бол 'Цалинтай ээж'-н хоёр сарын мөнгө олгохгүй

Амаржсан эхийн тэтгэмжээ авсан бол 'Цалинтай ээж'-н хоёр сарын мөнгө олгохгүй

 

Эх амаржсаны дараа Нийгмийн даатгалын сангаас декретний мөнгө буюу амаржсаны хоёр сарын тэтгэмжийг олгодог билээ.

Тэгвэл амаржсаны дараа энэ мөнгөө авсан эхэд Нийгмийн халамжийн сангаас олгодог "Цалинтай ээж" хөтөлбөр буюу "Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж"-ийн хоёр сарын мөнгийг давхардуулан олгохгүй байхаар болсон байна. 

Засгийн газраас энэхүү шийдвэрийг 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр гаргаж, энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлжээ. 

Засгийн газрын 96 дугаар тогтоолд:

4.14. Нийгмийн даатгалын сангаас олгох жирэмсний болон амаржсаны тэтгэмжид хамрагдах хугацаанд 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжийг эхэд давхардуулан олгохгүй. 

Өөрөөр хэлбэл, эхэд сард нэг удаа олгодог 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж болох 50 мянган төгрөгийг хоёр сарын хугацаанд /100 мянган төгрөг/ олгохгүй юм байна. 

Учир нь жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 4 сарын  хугацаанд ажлын өдрөөр тооцож, жирэмсний үед болон амаржсаны дараа хоёр хуваан өгдөг билээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler