| |
“Токио-2020” олимпийн наадмыг хойшлуулах уу?
"Токио-2020” олимпийг зохион байгуулах хороо одоог хүртэл бодит байдлыг зөвшөөрөхөөс татгалзсаар байна. Гэвч коронавирус газар авч тархсаар байгаа бөгөөд дөрвөн жилд нэг удаа болдог олимпийг зохион байгуулах хугацааг хойшлуулах боломжгүй гэж санагдаж байсан арга хэмжээг авах нь зайлшгүй боллоо гэж үзсэн байна. Учир нь энэ халдварт өвчин спортын ертөнцөд тархаж байгаа болохоор ерөнхийлөгч Доналд Трамп олимпийг хойшлуулах боломж байгаа талаар санал тавьсны дараа Токиогийн олимпийг албан ёсоор хойшлуулахаар төлөвлөөд байгаа аж.
Харин Олон улсын олимпийн хороо, Японы Засгийн газар одоогоор цуцлах эсвэл хугацааг нь хойшлуулах талаар хэлэлцэж байгаа спортын арга хэмжээний зардлыг ДЭМБ-аас шаардаж байгаа аж. Олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Хосе Антонио Самаранч "Хэдийгээр том тэмцээн байж чадахгүй ч бид хийнэ” гэв. Тэрээр "Үүнийг зохион байгуулах ганц боломж нь удирдлагууд бидэнд энэ нь найдвартай биш гэж хэлээгүй явдал юм” гэжээ.
Японы олимпийг зохион байгуулах хороо одоо энэ тэмцээнийг 2022 онд хийхээр хойшлуулах талаар судалж байна.
Японы олимпийг зохион байгуулах хороо одоо энэ тэмцээнийг 2022 онд хийхээр хойшлуулах талаар судалж байна. Гэхдээ одоогоор албан ёсоор болон онолын хувьд олимпийн нээлтийг долдугаар сарын 24-нд хийхээр урьдчилан төлөвлөөд байгаа аж. Олимпийг зохион байгуулах хорооны гишүүн Харуюки Такахаши "Хамгийн бодитой нь цуцлахын оронд энэ арга хэмжээг 1-2 жилээр хойшлуулна хэмээн онцолжээ.
Түүнээс гадна эцсийн шийдвэрийг гаргах хугацаа дуусч байгааг хүлээн зөвшөөрсөн байна. Тэрээр "Хоёр жилийн дотор олимпийг зун хийх илүү боломжтой. Учир нь бусад оронд болох олон улсын тэмцээний дундуур зохион байгуулах боломж байна” гэв.
Харин олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах ДЭМБ-ын зөвлөмжийг дагана гэдгээ дахин мэдэгджээ. Гэхдээ энэ байгууллагын эрх баригчид дэлхийг хамарсан цар тахал гэж зарласан учраас зун зохиох Токиогийн олимп, олимпийн арга хэмжээ нь энэ үеэр жинхэнэ бодит аюул учруулна. Мөн коронавирус хурдацтай тархаж байгаа, бүх орон өртөж хилээ хаасан энэ үед ийм байдал үүсэх нь тийм ч хол биш гэв. Тэрээр Германы "ARD” телевизэд өгсөн ярилцлагадаа "Бид уян хатан хөдлөх хэрэгтэй” гэж мэдэгджээ.
Тамирчдын бэлтгэл, олон төрөлд өрсөлдөх ёстой байсан олимпийн өмнөх тэмцээний хуваарь цуцлагдаад байгаа аж. Түүнээс гадна энэ байгууллагын гишүүн асан Дик Поунд олимпийг хойшлуулах эхний боломж өнгөрсөн хоёрдугаар сард байсан. Гэвч олон хүн олимпийг хийх ёстой гэж эсэргүүцсэн. Энэ өвчний улмаас учрах эрсдэл нэмэгдвэл цуцална гэж байсан. Одоо тэд энэ асуудлаар санаагаа нэгтгэж эхэлж байна гэв. Мөн олимпийг зохион байгуулах хорооны нэг гишүүн Харуюки Такахаши "Валл стрийт” сонинд өгсөн мэдэгдэлдээ спортын том тэмцээний хугацааг хойшлуулах боломжтой болохыг хүлээн зөвшөөрчээ.
ОЛИМПИЙН БАМБАРЫГ АСААЖЭЭ
Дэлхийн олон орныг хамраад байгаа коронавирусын улмаас "Токио-2020”-ын бамбарыг эртний Грекийн олимпийн хотод хаалттай ёслолын ажиллагааны үеэр асаасан байна. Бамбарыг асаахад томруулдаг шилээр хийсэн нарны цацрагийг цуглуулдаг параболик толийг ашиглажээ. Грек даяар бамбарыг аялуулах ёслолын арга хэмжээнд сэтгүүлчдээс гадна албан ёсоор уригдсан 70 зочноос өөр хүн оролцоогүй аж. Энэ сарын 19-нийг хүртэл бамбарыг дамжуулах буухиа гүйлтэд олимпийн түүхэнд анх удаа 2016 оны олимпийн аварга гар бууны төрөлд 25 метрийн тэмцээнд түрүүлсэн Анна Коракаки оролцоно.
Түүнд энэ буухиаг эхлүүлэх нэр хүндтэй үүрэг оногджээ. Тэрээр орчин үеийн олимпийн хөдөлгөөнийг үндэслэгч Пьер де Кубертины хөшөөний тэнд Японы тамирчинд бамбарыг шилжүүлж өгөхөөр төлөвлөжээ. Гэвч бамбарыг дамжуулах буухиа гүйлт өнгөрсөн баасан гаригт Грект саатсан байна. Учир нь коронавирус тархаад байгаа энэ үеэр хүмүүст халдвар тараах эрсдэлтэйгээс гадна оролцсон хүний тоо нэмэгдсэнтэй холбоотой гэж Грекийн олон улсын олимпийн хороо мэдээлжээ.
Түүнээс гадна бамбарыг "Токио 2020” олимпийн хорооны төлөөлөгч нарт энэ сарын 19-нд Атенас хотын Панатинайко цэнгэлдэх хүрээлэнд олон нийтийн оролцоогүйгээр гардуулж өгөхөөр төлөвлөжээ. Харин Грекийн археологийн 15 чухал дурсгалт газар, 31 хотыг дамжиж 3200 км замыг туулах ёстой байсан олимпийн бамбарыг гардуулах арга хэмжээнд 100 хүн урилгаар оролцох аж.
АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ ХААЛТТАЙ ХИЙНЭ
Уругвай улсын ерөнхийлөгч Луйс Лакалле Поу эх оронд нь олон хүний аминд хүрсэн коронавирусаар өвчилсөн тохиолдол гараагүй ч дөрөв дэх удаагийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг цэнгэлдэх хүрээлэнд хаалттай хийхээр шийдвэрлэсэн байна. Энэ улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Игнасио Алонсо "Бид ерөнхийлөгч Луйс Лакалле Поу, Үндэсний спортын сайд Себастьян Бауза нарт Уругвайн аварга шалгаруулах дараагийн тэмцээнийг хаалттай хийхээр тохиролцсоноо мэдэгдсэн” гэж твиттертээ онцолжээ.
Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоо, Олон улсын хөлбөмбөгийн холбоо "Копа либертадорс” тэмцээний хугацааг энэ долоо хоногт, Катарт болох дэлхий аваргын хасагдах шатны тоглолтыг 2022 оны гуравдугаар сар хүртэл хойшлуулахаар Уругвайн хөлбөмбөгийн холбоо шийдвэрээ гаргажээ. Мөн Аргентин, Чили лигийн тэмцээнээ хаалттай хийхээр болсон байна.
ТАМИРЧИД, ШҮҮГЧДИЙГ ГАР БАРИХЫГ ХОРИГЛОЛОО
Европын хөлбөмбөгийн холбоо тоглогч, шүүгч нарыг гар барихыг хоригложээ. Дахин мэдэгдэл гаргах хүртэл холбооны дүрэмд зааснаар гар барих ёсгүй гэж мэдэгдсэн байна. Мөн энэ хориг Европын холбооны бүх тоглолтын үеэр хэрэгжинэ. Түүнээс Хойд туйлаас бусад тивд тархаад байгаа энэ үед коронавирусын тархалтыг бууруулахын тулд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөгөөнд хамруулна гэв.
ФОРМУЛА УРАЛДААНЫГ ЦУЦАЛЖЭЭ
Австралийн их шан 2020-ын "Формула-1” уралдаан коронавирусын улмаас цуцалсан гэж Их Британийн "ВВС” телевизийн сэтгүүлч Эндрю Бенсон мэдээлсэн байна. Тэрээр "Энэ уралдааны хоёр чухал эх сурвалж "ВВС спорт” сувагт Формула-1 уралдааныг цуцалсан” гэж твиттертээ жиргэжээ. Гэхдээ олон улсын автомашины холбооноос энэ талаар албан ёсоор мэдэгдэл хийгээгүй байгаа юм байна. Энэ оны анхны дэлхийн автомашины уралдааныг Австрали улсын Мельбурн хотод энэ сарын 13-15-нд хийхээр төлөвлөж байжээ.
Их Британийн уралдааны Мк ларен баг энэ сарын 12-нд багийнх нь нэг гишүүн коронавирус туссан байж болзошгүй учраас Австралид болох тэмцээнд оролцохгүй гэж мэдэгдсэн байна. Харин энэ сарын 11-нд ДЭМБ-аас БНХАУ-ын хотод эхэлж тархсан энэ өвчнийг дэлхийн хэмжээний цар тахал гэж нэрлэжээ. Олон улсын хэмжээнд 151 оронд 156 мянган хүн халдвар аваад байгаа бөгөөд 5835 хүн нас бараад байгаагийн ихэнх нь БНХАУ-д аж. Энэ өвчнөөр өвчлөөд эдгэрсэн хүний тоо 75 мянга хол даваад байгаа.