| |
Видео
Шинэ мэдээ
Зах болон худалдааны төвүүдийг хаах чиглэл өглөө
Монгол Улсад шинэ төрлийн коронавирусний анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комисс хуралдаж, зах, худалдааны төвүүдийг хаах чиглэл өгч, судалгааг яаралтай хийж өнөөдрийн дотор шийдвэрлэхийг үүрэгдлээ.
Тодруулбал, барааны зах, бөөний худалдааны төвүүдийг 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 07:00 цаг хүртэл түр хязгаарлах арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг үүрэг болгосон юм. Харин хүнс, ахуйн барааны дэлгүүрүүд энэ шийдвэрт хамаарахгүй юм.