|
Видео

Шинэ мэдээ

Коронавирус илэрсэнтэй холбоотойгоор нийтийн тээврийг зогсоож эхэллээ

Коронавирус илэрсэнтэй холбоотойгоор нийтийн тээврийг зогсоож эхэллээ

 


Монгол Улсад энэ сарын 2-нд ирсэн Франц улсын 57 настай иргэнээс шинэ коронавирус илэрсэн гэдгийг Улсын онцгой комиссоос мэдээллээ. Үүнтэй холбогдуулан тухайн иргэнтэй уулзсан 42 хүн, ойрын хавьтлын 120 хүнийг олж илрүүлэх ажиллагааг урд шөнөөс хийжээ. Мөн хамт онгоц, галт тэргээр зорчсон, зочид буудал ажлын байран дээр хамт байсан 500 гаруй хүн байх магадлалтай аж. Тухайн иргэн нь Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах "Бадрах энержи” компанид ажилладаг байна. Одоогоор түүнийг Дорноговь аймагт тусгаарлан, шинжилгээний сорьцыг зөөвөрлөж авч иржээ. Урд шөнийн 04 цагт яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх тоног төхөрөөмж, эм тариагаар хангагдсан ХӨСҮТ-ийн хоёр баг Дорноговь аймаг руу хөдөлсөн байна.

Нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр буюу гуравдугаар сарын 10-ны 07 цагаас эхлэн гуравдугаар сарын 16-ны даваа гарагийн өглөөний 07 цаг хүртэл Улаанбаатар хот, аймгуудаас орох гарах хот хоорондын тээвэр, хувийн автомашины зорчих хөдөлгөөнийг зогсоож байна. Мөн Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээг зогсоож эхэллээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler