|
Видео

Шинэ мэдээ

Майкл Блюмберг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанаас гарлаа

Майкл Блюмберг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанаас гарлаа

 

Нью-Йорк хотын захирагч асан Майкл Блюмберг АНУ-ын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвших сунгаанаас гарч, Жозеф Байденыг дэмжихээр болсноо мэдэгджээ. "Гурван сарын өмнө би Доналд Трампыг ялахын тулд ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэхээр болсон билээ. Өнөөдөр би ижил шалтгаанаар уг өрсөлдөөнийг орхиж байна. Трампыг ялах явдал түүнийг дийлэх магадлал өндөртэй нэр дэвшигчийг дэмжин нэгдэхээс эхэлнэ. Тэр хүн бол мэдээж, миний найз бас гайхалтай америк Жо Байден” гэж тэрбээр Твиттертээ жиргэжээ. Эл шийдвэрээ Блюмберг "Супер Мягмар гараг” сунгаанд маш муу үр дүн үзүүлснийхээ дараа гаргажээ. Тэрбээр сонгуулийн өмнөх компанит ажилдаа хагас тэрбум орчим доллар зарцуулсан ч зөвхөн Америкийн Самоад ялалт байгуулж мөн намынхаа их хурлын 12хон депутатын дэмжлэгийг авсан байна. "The New York Times" сонинд мэдээлснээр Жо Байденыг одоо 404 төлөөлөгч дэмжиж байгаа бол түүний гол өрсөлдөгч Вермонт мужийн сенатч Берни Сандерс 340 депутатын дэмжлэг авчээ. Нэр дэвшигч Элизабет Уоррен 36 депутатын дэмжлэг авснаараа уралдааны тэргүүлэгчдэд сүрхий өрсөлдөгч болж чадахгүй нь ойлгомжтой болжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler