![]() |
Видео
Шинэ мэдээ
COVID-19: T.O.P (BIGBANG) 100 сая вон хандивлалаа
Өмнөд Солонгосын BIGBANG хамтлагийн дуучин T.O.P БНСУ-ын Гамшгийн аюулд нэрвэгдэгсдэд туслах "Hope Bridge” холбоонд 100 сая вон хандивлажээ.
"Hope Bridge” холбооноос "T.O.P-ын хандивыг Тэгү, Кёнсанд ажиллаж байгаа эмнэлгийн ажилтнуудыг хэрэгцээтэй тоног төхөөрөмжөөр хангахад зориулна.
Тэрбээр хандив өргөхдөө "Энэ хүнд хэцүү үед COVID-19 халдварын эсрэг амь биеэ үл хайрлан, тэмцэж байгаа эмч, сувилагч нараар бахархаж байна. Миний энэ өчүүхэн тусламж тэдэнд бага ч гэсэн тус дэм болоосой” гэж хэлсэн” гэж энэ сарын 3-нд мэдэгдлээ
Zindaa.mn
