|
Видео

Шинэ мэдээ

ЭМЧ ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУДАД АМИН ДЭМ ОЛГОЛОО

ЭМЧ ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУДАД АМИН ДЭМ ОЛГОЛООДундговь аймгийн Тувааны нэрэмжит Нэгдсэн эмнэлгийн "Үйлдвэрчний эвлэлийн хороо”-ноос эмч эмнэлгийг ажилчдынхаа дархлааг дэмжих зорилгоор нэг сарын хэрэглээний амин дэмийн олгосон байна. Үүнд нийт хоёр сая дөрвөн зуун мянган төгрөгийг зарцуулсан бөгөөд ажилтан албан хаагчдыг бүгдийг нь хамруулжээ. Мөн тус эмнэлгийн зүгээс нийт ажилчиддаа аарц, чацарганыг өглөө 11, үдээс хойш 15 өгч дархлааг нь дэмжин ажиллаж байна. Нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн эмч нар богиносгосон буюу 09-16 цагийн хооронд үзлэг хийж байгаа юм байна.

Хэрвээ танд болон таны ойр дотны хүнд COVID-19 шинэ төрлийн кронавирусын халдварын шинж тэмдэг илэрсэн, аль эсвэл яаралтай тусламж хэрэгтэй бол аймгийн Нэгдсэн эмнэлгийн 7059103, 99008103 дугааргын утсаар холбогдон мэдээлэл зөвлөгөө авахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.