![]() |
Видео
Шинэ мэдээ
Ёкузона хакухог Монголоор ярьсан, суганыхаа үсээ гүйцэт хусаагүй гэдэг үл ялих шалтгаар шийтгэх нь

Харумафүжи, Хакухог
залгамжлан залуу бөх Ичиножио цахиур хагалан гарч ирээд байгаа. Саяхан
өндөрлөсөн Фүкүока хотноо болсон мэргэжлийн сумогийн 11 дүгээр сарын
Кюүшюү башёд 69 дэх ёкозүна Хакухо М.Даваажаргал 14 давж, дээд зиндаанд
32 дахь удаагаа түрүүлээд байна. Ингэснээр Хакухо Японы алдарт их аварга
Тайхогийн 43 жилийн өмнө тогтоож байсан амжилттай эн зэрэгцэх түүхэн
ялалтыг байгууллаа. Хакухо энэхүү амжилтыг 2006 оноос хойш найман жилийн
дотор тогтоосон бол аугаа их аварга Тайхо 11 жилийн дотор 32 түрүүлсэн
байдаг. Хакухо эзэн хааны цомыг гардаж авах үедээ монголоор талархлын
үгээ хэлсэн нь олон япончуудын дургүйцлийг хүргэчихэв.
Үүнийг далимдуулан үндсэрхэг үзэлтэй япончууд түүнийг зодог
тайлуулахыг шаардаж эхэлжээ. Тэр ч байтугай эзэн хааны цомыг аваад гараа
өргөхөд нь "Суганыхаа үсийг хусч, бидэнд хүндэтгэл үзүүлсэнгүй" хэмээн
эсэргүүцэж, эгээтэй л жагсаал цуглаан хийх дөхсөн гэнэ. Хамгийн
хачирхалтай нь япончуудын гаргаж , буй энэхүү саналыг Мэргэжлийн
сумогийн холбооныхон
ихээхэн дэмжиж байгаа аж. Тэд "Эзэн хааны цомыг
гардахдаа дүрмийн алдаа гаргасан" хэмээн Их аваргад маань хариуцлага
тооцох сураг дуулдаж эхэллээ. Гэхдээ Японы иргэн болбол ямар нэгэн
шийтгэл оноохгүй гэж амласан гэнэ.
