|
Видео

Шинэ мэдээ

Д.Цогтбаатар: БНХАУ-аас дахин 336 монгол иргэнийг эх оронд нь авчирна

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, тус яамны дэд сайд Б.Батцэцэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийсэн.

Энэ үеэр  Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-д суугаа 336 монгол иргэнийг эх оронд нь авчрахаар ажиллаж байгаа талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Одоогоор манай улсын 336 иргэн хятадад байна. Тэдгээр иргэдээ буцаан авчирна гэдэг чиглэлээр ажиллаж байгаа. Өмнө нь хилээр нэвтрэх журамд зохицуулалт хийж ажиллахдаа хугацаа өгч, иргэдээ татаж авсан. Иргэдэд эх орондоо ирэх хугацаа өгсөн ч цаана нь тодорхой тооны монгол иргэд үлдсэн. 

Өнөөдрийн байдлаар Шанхайн тойргоос 180, Бээжингээс 56, Эрээнээс 100, Хөх хотоос мөн нэлээдгүй иргэд эх орондоо ирэх хүсэлт тавьсан. Ойрын хугацаанд татан авчрахаар ажиллаж байна” гэлээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.