|
Видео

Шинэ мэдээ

Ганцхан хоногийн дотор 14 мянган хүн нэмж өвчилж, 242 хүн нас барлаа

Ганцхан хоногийн дотор 14 мянган хүн нэмж өвчилж, 242 хүн нас барлаа

Хятадын Хубэй мужид хоёрдугаар сарын 12-ны байдлаар 14840 хүн шинэ төрлийн коронавирусээр халдварлаж, 242 хүн нас нэмж нас барлаа.  Тус муж нь "эмнэлзүйн онош"-ийг халдварын шинэ тохиолдол гэж үзэж эхэлсэн байна. Тэгвэл шинээр коронвирусийн халдвар авсан гэж буй хүмүүсийн 13332 нь "эмнэлзүйн онош"-той байгаа аж.  

Хубэй мужид гэхэд одоогоор 1310 хүн нас барж, бүс нутгийн хэмжээнд 48206 хүн халдвар аваад байгаа талаар Хятадын тал мэдээлжээ. Түүнээс гадна, АНУ-д 14 хүн энэ өвчний вирусээр халдварласан нь тогтоогдсон байна. Тэдгээр хүмүүс бүгдээрээ Хятадын Хубэй мужаас эх орондоо очсон аж. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.