|
Видео

Шинэ мэдээ

Махны үнэ түүхэндээ байгаагүйгээр өссөн түүх давтагдах нь

Махны үнэ түүхэндээ байгаагүйгээр өссөн түүх давтагдах нь

 

Манай улсын эдийн засаг тааруу байдалтай байгаа энэ цаг үед ард иргэд нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ үнийг дийлэхгүйд хүрэх эрсдэл өндөр байна. Коронавирусийн дэгдэлтийн эхний үеэс хүнсээ нөөцөлж байгаа нэрийдлээр "үнийн хөөрөгдөлд" оруулчихсан гэхэд буруутахгүй.

Тухайлбал, 14 хоногийн дотор  махны ханш 1000-1300 төгрөгөөр нэмэгдсэн. Тэгвэл өдгөө 3000-3500 төгрөгөөр өсөж, буурахгүй байгаа билээ. Харин өмнөх долоо хоногт буюу энэ сарын 05-ны бадйлаар үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 15 төгрөгөөр өссөн бол үхрийн цул махны үнэ 146 төгрөгөөр буурчээ. 

2019 онд нэг килограмм махны үнэ 16000 төгрөгт хүрч байсан. Тэгвэл дахин ийм үнэтэй болохгүй гэх баталгаа алга. Учир нь  өнгөрөгч долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах "Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 10000 төгрөг, Харин "Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 14000 төгрөг байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 156 төгрөгөөр (1.6%), хонины цул махны үнэ 549 төгрөгөөр (5.6%) тус тус буурсан байна. Хонины ястай мах "Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 8300 төгрөгөөр, харин "Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 13000 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ: 2020 оны 02 дугаар сарын I долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт "Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1350-2000 төгрөг, 1-р зэргийнх 1100-1500 төгрөг, 2-р зэргийнх 800-1100 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг "Хүчит шонхор”, "Таван эрдэнэ”, "Бөмбөгөр”, "Баянзүрх”, "Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн "Алтан тариа” гурилын үнэ 1390-1500 төгрөгийн үнэ ханштай байна.

Харин "Хүчит шонхор”, "Баянзүрх”, "Барс” хүнсний захуудад дээд зэргийн "Алтан тариа” гурил 1400 төгрөг, 1-р зэргийн гурил 1200 төгрөгөөр тус тус зарагдаж байна. "Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1399 төгрөгийн үнэтэй байна. "Хүчит Шонхор”, "Хархорин” хүнсний захуудад "Атар” талхыг хамгийн хямд буюу 1200 төгрөгөөр, харин "Номин” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1399 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ: 2020 оны 02 дугаар сарын I долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 0.5 хувиар өсч 822 төгрөг, байцай 3.8 хувиар өсч 1675 төгрөг, монгол лууван 2.0 хувиар буурч 1514 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Харин бусад хүнсний ногооны үнэ тогтвортой гэсэн судалгаа гарчээ.

Тэгвэл махны үнийг хар толгойгоор хариуцсан ХХААХҮ-ийн  сайд  Ч.Улаан "Цагаан сарын баяр болох гэж байна. Мөн хүүхдүүд коронавирусийн дэгдэлтийн улмаас хөл хорионд байгаа. Энэ вирусийн дуулиан шуугиантай холбогдуулж зарим бүтээгдэхүүнийг хүмүүс нөөцөлсөн. Үүний улмаас зарим нэг бүтээгдэхүүний үнэ өсөөд байна" хэмээн тайлбар хийв. 

http://dorgio.mn/p/114879

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler