|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

АТГ-ЫН АХЛАХ КОМИССАР Ц.ЦЭЦЭГДЭЛГЭРЭХ: ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДЫН МЭДҮҮЛЭГ ГАРГАХ ЯВЦ 32,7 ХУВЬТАЙ БАЙНА.

АТГ-ЫН АХЛАХ КОМИССАР Ц.ЦЭЦЭГДЭЛГЭРЭХ: ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДЫН МЭДҮҮЛЭГ ГАРГАХ ЯВЦ 32,7 ХУВЬТАЙ БАЙНА.АТГ албан тушаалтнуудын ХАСХОМ-ийн мэдүүлэг гаргах явцын талаарх мэдээллийг тодруулахаар АТГ-ын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, Ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхтэй ярилцлаа.

ХОМ-ийг энэ сарын 15-ны дотор авч дуусна. Одоогоор хэчнээн хүн хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөөд байна вэ?

Авлигатай тэмцэх газрын Нийтийн албан тушаалтнууд Авлигын эсрэг хуульд заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг үнэн зөв гаргаж бүртгүүлэх үүрэгтэй, хуулийн хугацаа дуусахад 11 хоног үлдээд байна. 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 цагийн байдлаар 34364 мэдүүлэг гаргагч ХАСХОМ-оо шинэчлэн мэдүүлсэн. Улсын хэмжээнд явц байдал 82,1 хувьтай байна. Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудаас Харилцаа, холбоо мэдээллийн технологийн газар, Батлан хамгаалах яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Увс, Завхан, Хэнтий аймгийн ЗДТГ мэдүүлгээ 100 хувь авч дууссан дүн мэдээтэй байна. Эдгээр газруудын ЭБАТ-ууд маань тайлан мэдээ гаргах бэлтгэл ажлаа хангаж байна.

Хамгийн бага үзүүлэлттэй байгаа газруудыг салбараар нь авч үзвэл аль салбарт байгаа бол?

ХОМ гаргах явц байдал доогуур үзүүлэлттэй байгаа нь Шүүхийн ерөнхий зөвлөл, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Иргэний нисэхийн ерөнхий газар зэрэг байгууллагууд 50-60 хувьтай байна. Энэ байгууллагуудын ЭБАТ-ууд маань сануулж, зөвлөгөө өгөн ажиллаж байна.

Төрийн өндөр албан тушаалтнуудын мэдүүлэг гаргах явц өнгөрсөн хугацаанд хоцрогдолтой харагдаж байсан. Одоо хэдэн хувьтай байна бэ? 

Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 290 гаруй албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргахаас одоогоор 95 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн явц байдал 32,7 хувьтай байна. Мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн албан тушаалтнуудаас УИХ-ын гишүүн 19, Засгийн газрын гишүүн 3, Төрийн нарийн бичгийн дарга 8, агентлагийн дарга 19, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд, консул 20, бусад 26 байна мэдүүлэг гаргагч ХОМ-оо мэдүүлээд байна

Хоёрдугаар сарын 15-ны дотор ХОМ-ээ гаргаж өгөхгүй бол ямар хариуцлага тооцдог юм бэ?

Авлигын эсрэг хуульд тусгайлан зохицуулаад өгчихсөн. Авлигын хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд мэдүүлэг гаргагчид ХАСХОМ буюу хувийн ашиг сонирхол хөрөнгө орлогын мэдүүлгээ өгч байгаа. Хуулийн хугацаанд буюу хоёрдугаар сарын 15-ны дотор мэдүүлээгүй, хөрөнгө орлогоо мэдүүлэхээс татгалзсан бол нийтийн албанаас халах. Мөн тухайн албан тушаалаас нь огцруулах шалтгаан хүртэл болдог хуулийн зохицуулалттай. Мэдүүлэг гаргагчид ганцхан удаа ХОМ-гээ өгдөг юм биш. Тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж өгнө. Орлого, хөрөнгөд нь их хэмжээний өөрчлөлт орсон бол 30 хоногийн дотор мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй.

Хөрөнгө, орлогын мэдүүлгээ өгчхөөд байгаа албан тушаалтнуудаас ямар нэг зөрчил илэрч байна уу. Санаатай орхисон ч гэдэг юм уу?

Одоогоор хуулийн хугацаа дуусаагүй байгаа болохоор санаатайгаар мэдүүлээгүй ч гэх үндэслэл байхгүй, ЭБАТ-ууд маань зөвлөмжөө өгөөд цахим системд эрхийг нь нээж, мэдээлэл арга зүйгээр хангаад өгчихсөн байгаа. Харин 2 сарын 15-нд багтааж мэдүүлгээ өгөөгүй бол тухайн мэдүүлэг гаргагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна гэж үзээд хуулийн дагуу холбогдох арга хэмжээг нь авахаар зохицуулагдсан байдаг. Үүнээс хойш гуравдугаар сарын 1 хүртэл бүх байгууллагуудаас тайлан мэдээ авна. ЭБАТ-ууд маань 14 хоногийн дотор тайлан мэдээгээ нэгтгээд АТГ-д хүргүүлсэн байх ёстой. Энэ хугацаанд ЭДБАТ-ууд маань маш сайн хяналтаа тавьж ажиллах хэрэгтэй бид урьдчилсан байдлаар нэрсийн жагсаалт авсан. Энэ нэрсийн жагсаалт маань цахим системтэйгээ таарч байх ёстой.

Цахим системд бүртгүүлсэн байгаа мэдүүлгийг иргэд хэзээнээс харж болох бэ ?

Хуулийн хугацаа бол дуусаагүй байна. Тайлан мэдээ, нийтэд мэдээлэх гээд бүх явц хуулийн хугацаатай байдаг. Тайлан мэдээгээ гуравдугаар сарын 1-ны дотор авч дуусна. Үүнээс хойш 4-сарын 15-ны дотор  ҮАБЗ, Хууль зүйн байнгын хороонд хүргэнэ. За 2-р улиралдаа багтааж АТГ- цахим хуудсандаа хураангуй хэлбэрээр нээлттэй байршуулна. Энэ жил сонгуулийн жил учраас  иргэд бас энэ талаар нэлээдгүй сонирхож байгаа байх. Мэдээ тайлан гараад дууссаны дараа 3 сарын 1-ээс хойш албан ёсны хүсэлтээ АТГ-т ирүүлбэл. АТГ-ын даргын баталсан журмын дагуу танилцах боломжтой байдаг.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулаад ямар өөрчлөлтүүд гарсан байгаа бэ?

УИХ-ын сонгуулийн тухай хууль 12 сарын 20-нд нэгдсэн чуулганаар батлагдаж 23-ны өдрөөс эхлэн хэрэгжиж байна. Урьд нь УИХ-д нэр дэвшигчид маань Сонгуулийн ерөнхий хороонд мэдүүлгээ гаргаад түүнээс сонгогдсон 76 гишүүний ХОМ манай байгууллагад ирдэг байсан. Одоо нэр дэвшигчид маань бүгдээрээ ХОМ-ээ гаргаад АТГ-д бүртгүүлэхээр шинэ зохицуулалт орсон байгаа. Тэгэхээр АТГ-ын цахим хуудсанд бүх нэр дэвшигчдийн ХОМ байршина гэсэн үг.  Бид хуулийн хэрэгжилтийг хангуулах, бэлтгэл ажлыг зохион байгуулж байна.  

Нийт мэдүүлэг гаргагчийн тоо хэд байгаа бэ?

Одоогийн байдлаар 41900 орчим төрийн албан хаагч мэдүүлэг гаргах урьдчилсан тоо байгаа. Энэ тоо бас хөдөлдөг төрийн албанхаагчид маань шилждэг, урт хугацааны чөлөө авдаг, нас барна, төрийн албаны тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулаад ангилал зэрэглэл өөрчлөгдсөн байгаа зарим мэдүүлэг гаргагчид маань өөрчлөлт орсон байгаа, төрийн үйлчилгээний албаны удирдах ажилтнууд гээд зарим нэг мэдүүлэг гаргачид шинээр ХОТ гаргахаар орж ирсэн байгаа. За энэ оны эхэнд орон нутгийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой удирдах албан тушаалтнуудыг түлхүү хамруул, тушаал шийдвэр гаргадаг төсвийг захиран зарцуулдаг этгээдүүд маань хуулийн үйлчлэлд хамрагдахгүй байна гэсэн  заавар зөвлөмж, чиглэлийг АТГ-аас өгөөд байгаа. Түүнтэй холбогдуулаад өсөх магадлалтай байна. 

 

АТГ уртасгасан цагаар ажиллаж байгаа хэдээс хэдэн цагийн хооронд ажиллаж байгаа бэ?

АТГ уртасгасан цагаар ажиллаж байгаа. Оройны 20:00 цаг хүртэл ажиллаж, утсаар заавар, зөвлөгөө өгнө. Хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэл амралтын өдрүүдээр ажиллана. Энэ хугацаанд мэдүүлэг гаргагчид маань цахим системтэй холбоотой болон бусад асуудлаар мэдээлэл лавлагаа авах бол АТГ -ын утсаар холбогдон зөвлөгөө авах боломжтой. Хоёрдугаар сарын 15-ны 00:00 цаг хүртэл мэдүүлэг хүлээж авна.Үүнээс хойш мэдүүлгээ өгөөгүй, цахим системд оруулаагүй бол ХОМ-ээ гаргаагүй гэдэг жагсаалтад оруулаад явна.

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler