| |
Жүжигчин П.Баттөр биеэ төгс өөрчилж “Атлетик” ангилалд өрсөлдсөн ч бодибилдингийн тамирчдад бут цохиулжээ
Түүнийг царай муутай, сульдайтай залуугийн дүр бүтээлгэхийн тулд булчинлаг биеийг нь ихэд нууж байнгын цэргийн хувцастайн явуулж, киноны зураг авалтыг дуусгасан гэдэг. Тэрбээр нийслэл хотын унаган хүүхэд бөгөөд яармагт бага насаа өнгөрүүлсэн гэнэ шүү.
Монголын сайхан залуугийн жагсаалтыг сошиалаар санал асуулга авахад жүжигчин П.Баттөр нэгт орсон гэгддэг. Бодибилдингийн тэмцээнд хүртэл оролцоод чамгүй өндөр амжилтыг үзүүлж, хүрэл медалийн эзэн болж байсан удаатай. Дуучин Нарангийн клипэнд хагас нүцгэлж бүсгүйчүүдийн харцыг булаагаад авсан нэгэн гэр бүлийн амьдрал зохиож, хоёр хүүхэдтэй болсон. Тэрбээр өдгөө тамирчин болжээ.
Энэ талаараа, "Тэмцээний өмнөх орой ингээл байж байлаа даа. Би энэ спортод дуртай сонирхож хоббигоо болгож хичээллээд 15 жил болжээ. Энэ спорт маань хүнд тэсвэр хатуужил, өөрөө өөрийгөө ялах сэтгэл зүй, эрүүл мэнд, гоо зүй гээд маш олон сайхан зүйлийг өгдөг спорт юм. Миний хувьд тэмцээндээ амжилттай оролцсон.
Би 11 жилийн өмнө улсын аваргад орж хүрэл медал авч байлаа. Шинэ уран бүтээлдээ бэлдэнгээ Монголд бодибилдинг фитнес үүсч хөгжсөний 30 жилийн ой тохиож байгаа болохоор дахиад нэг удаа улсын аваргадаа орж өөрийгөө сорьё гэж бодоод 5 сарын турш хоолны дэглэмтэй явлаа. Өлөө болгон 7 цагаас бэлтгэлээ таслалгүй хийж 17 кг ийг хасаж 70кг болж "Атлетик” ангилалд орсон. Энэ орж байгаа "Атлетик” ангилал маань биеийн харьцаа өв тэгш маш сайн нимгэрч чадсаныг нь хардаг булчингийн харьцаа хэт том биш буюу бодибилдинг тал руугаа биш ангилал байдаг. Харин манай "Атлетик” ангилалд бодибилдингийн тамирчид бараг ихэнх нь зогсож байсаан 70,75,80,85 кг ийн тамирчид.
Манай Монголдоо бол хүнд жингийн тамирчид шүү дээ. Ингээд жингийн ялгамжгүй, эрс зөрөөтэй жинтэй хүмүүс Атлетик ангилалд орохоор ямар ч утгагүй болсон. 22 тамирчин оролцож 70 кг жинтэй хүн яаж 85 кг ийн хүнд жингийн тамирчинтай өрсөлдөх юм бэ үнэхээр инээдтэй харагдана биз дээ? "Монголын Бодибилдинг Фитнесийн Холбоо”нд хандаж хэлэхэд цаашдаа энэ ангиллын шүүлт дээрээ анхаарахгүй бол бэлдэж орж ирж байгаа олон тамирчдын хөлс хүч, цаг хугацаа ямар ч үнэ цэнэгүй болж байна шүү!
Гэхдээ ямар ч байсан өөрөө өөрийгөө ялж тэмцээндээ орж чадсандаа сэтгэл маш өндөр байна .Туслаж дэмжиж байсан найз нөхөд дүү нартаа баярлалаа. Бүгдэд нь амжилт хүсье.Удахгүй шинэ уран бүтээлээрээ та нартайгаа уулзна" гэлээ.
http://dorgio.mn/p/114327