|
Видео

Шинэ мэдээ

Б.Одонтунгалаг Салбарын эцсийн өмчлөгчийг орон нутагт бүртгэхгүй

Б.Одонтунгалаг Салбарын эцсийн өмчлөгчийг орон нутагт бүртгэхгүй

Эцсийн өмчлөгчийг бүртгэх ажил орон нутагт хэрхэн явагдаж байгаа талаар Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээдийн улсын бүртгэгч Б.Одонтунгалагаастодрууллаа.

Эцсийн өмчлөгчийн бүртгэх ажлыг орон даяар эхлүүлээд байна. Энэ ажлыг орон нутагт хэрхэн зохион байгуулж байна бэ?

2020 оны 01 сарын 01 ны өдрөөс эхлэн хуулийн этгээдийн эцсийн өмчлөлчийг бүртгэхээд хуульд заагдсан. Энэ ажлын хүрээнд УБЕГ-н Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас онлайн сургалт зохион байгуулаж, мөн 15 сумын бүртгэгч нарт онлайн сургалт хийж, файж хуудасаар хаягаар иргэдэд мэдээлэл түгээх ажлыг эхлүүлээд байна. Цаашдаа мэдээлэл түгээх, бүртгэх ажлыг улам эрчимжүүлэн хуулийн хугацаа дуусхаас өмнө аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж бүртгэлтэй бүх хуулийн этгээдийг бүрэн хамруулах зорилготой байна. 2018 оны 11 сарын 1-ээсмөрдөжэхэлсэн Хуулийнэтгээдийн улсын бүртгэлийн тухай хууль,Татварын тухай хуульд өөрчлөлт орсны дагуу хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийг бүртгэж эхлээд байна.

Орон нутагт бүртгэлийн маань хийгдэж эхэлсэн үү? Энэ үйл ажиллагаа ямар хэмжээнд явагдаж байна бэ?

"2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэж эхэлсэн.Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл бүртгэж дуусгана.

Эцсийн өмчлөгч гэж хэнийг хэлэх бэ?

Эцсийн өмчлөгч гэдэг нь хуульд зааснаар хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа, үйл ажиллагааг удирдан чиглүүлж байгаа, мөн хуулийн этгээдийн хувьцааг шууд эзэмшдэггүй боловч бусдаар өөрийн үйлдлийг төлөөлүүлэн хийлгэж, үр шим, ашиг орлогыг хүртэж буй хүнийг хэлнэ гэж тодорхойлсон байгаа.

Бүртгүүлэхдээ ямар ямар материалуудыг бүрдүүлэх бэ?

Бүртгэл маань нөхөн бүртгүүлэх, өөрчлөн бүртгүүлэх, шинээр бүртгүүлэх гэсэн 3 төрийн бүртгэл хийгдэнэ. Шинээр бүртгүүлж байгаа хуулийн этгээд баталсан маягтын дагуу бүртгэлээ хийлгэнэ, нөхөн бүртгүүлэх гэдэг маань 2020 оны 1 сарын 1-ээсөмнө бүртгүүлсэн хуулийнэтгээдүүдийнбүртгэл, өөрчлөн бүртгүүлэх гэхээр эцсийн өмчлөгч, хувьцаа эзэмшигчээ өөрчлөн бүртгүүлэхийг хэлнэ. Хуулийн этгээд бүртгүүлэхээр ирэхдээ баталсан маягт, тэмдэгтийн хураамж 10000 төгрөг, улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгаа авч ирнэ.

Энэ бүртгэлд Дундговь аймагт үйл ажиллагаа явуулж уул уурхайн болоод үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг салбарууд бүртгүүлэх үү?

2019 оны 08 сарын 01 нээс эхлэн салбарын бүртгэлийг орон нутагт бүртгэж эхэлсэн. Салбарын эцсийн өмчлөгчийг тухайн толгой компанинь бүртгүүлнэ. Тэгэхээр орон нутагт энэ ажил хийгдэхгүй гэсэн үг.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler