|
Видео

Шинэ мэдээ

Эцсийн өмчлөгчид 2021 оны 1 сарын 1 гэхэд ил болсон байна.

Эцсийн өмчлөгчид 2021 оны 1 сарын 1 гэхэд ил болсон байна. Татварын тухай хуульд өөрчлөлт орсны дагуу хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийг 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн Улсын бүртгэлийн ерөнхий газраас баталсан маягтын дагуу мэдүүлэх болсон билээ.

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай, мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус баталсан.

 

Татварын ерөнхий хуулийн дагаж мөрдөх журмын 9 дүгээр зүйлд "2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн этгээд нь тухайн хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөрт багтаан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлнэ.” гэж заасан байгаа.

 

Өмнө нь зөвхөн ашигт малтмалын лицензтэй компаниудын эцсийн өмчлөгчийг бүртгэдэг байсан бол одооноос Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн 194 мянган аж ахуйн нэгж эцсийн өмчлөгчийн талаарх мэдээллээ УБЕГ-аас баталсан журам, маягтын дагуу мэдүүлдэг болж буй юм. Эцсийн өмчлөгчийг мэдүүлдэг болсноор УБЕГ, Татварын ерөнхий газар болон бусад холбогдох төрийн байгууллагууд нэгдсэн мэдээлэлтэй болно.

 

Эцсийн өмчлөгч гэдэг нь хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа, үйл ажиллагааг удирдан чиглүүлж байгаа, мөн хуулийн этгээдийн хувьцааг шууд эзэмшдэггүй боловч бусдаар өөрийн үйлдлийг төлөөлүүлэн хийлгэж, үр шим, ашиг орлогыг хүртэж буй хүнийг хэлнэ.

 

Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь мэдүүлгээ үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцохоор заасан билээ. Үүний зэрэгцээ өнөөх бидний нэрлэж заншисан овшорчид хийгээд төрийн мөнгөний цоорхой халаасыг нөхөж чадах эсэх нь Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын мэдэлд байна. Энэхүү үйл ажиллагааг брдитойгоор хийж чадах юм бол Байс гээд л гүйж орчихоод байдаг саарал жагсаалтаас ч хол тасрах боломж бидэнд байна.  

Мөн эцсийн өмчлөгчийг илрүүлэх үйл ажиллагаанд сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллагууд идэвхитэй оролцож олон удаагийн шаардлага, зөвлөмж хүргүүлсний үр дүнд өнөөгийн энэ хууль батлагдаад байгаа юм. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler