|
Видео

Шинэ мэдээ

ДУНДГОВЬ АЙМГИЙН АХМАДЫН ХОРООНЫ ДАРГА Ц.СУГИР “МАНЛАЙЛЪЯ, ХҮНДЛЭЕ, ҮЛГЭРЛЭЕ “

ДУНДГОВЬ АЙМГИЙН АХМАДЫН ХОРООНЫ ДАРГА Ц.СУГИР “МАНЛАЙЛЪЯ, ХҮНДЛЭЕ, ҮЛГЭРЛЭЕ “Дундговь аймгийн ахмадын хорооны дарга Цэдэвсүрэнгийн Сугиртай хийсэн ярилцлагыг хүргэж байна. Сайн байна уу танд өдрийн мэнд хүргэе.               

Дундговь аймаг нийт хэдэн ахмад настан байна. Аймгийн ахмадын хороо анх хэдэн онд байгуулагдаж байсан бэ?

Дундговь аймгийн ахмадын байгууллагыг байгуулах анхдугаар бага хурал 1988 оны 05 дугаар сарын 28-нд  хуралдсанаар аймгийн Ахмадын хороо үүсэн байгуулагдсан байдаг. Одоо 32 жилийн  түүхтэй. Энэ байгууллага 5400 гаруй ахмад буурлуудынхаа дуу хоолой, индэр нь болж, ажиллаж байна.

Төрөөс ахмад настанруу чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлсээр ирсэн томоохон төрийн бус байгууллага шүү дээ үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлийг танилцуулаач ...

Ахмад настны нийтлэг эрх, эрүүл мэнд , хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх чиг үүргийг "Ахмад настны тухай” Монгол улсын хуулиар хүлээсэн, нийгэмд  үйлчилдэг Төрийн бус байгууллага. Аймгийн  Ахмадын хороо нь ахмад настны талаар төрөөс баримтлах бодлого , Ахмад настны тухай хууль, түүнтэй холбогдуулан гаргасан бүхий л Засгийн газрын тогтоол шийдвэрүүд, МАхХ-ны удаа дараагийн их хурлын шийдвэрүүдийг хэрэгжүүлж сумдын ахмадын хороодыг мэдээлэл арга зүйгээр хангах үүрэгтэй байгууллага даа. Эрүүл мэнд, хөгжил оролцоо, нийгмийн асуудал гээд л бүхий л чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Мэдээж энэ ажлууд маань дотроо олон салбарлаж ажил арга хэмжээ болон хэрэгжиж байна.

Өнгөрсөн онд Говийн бүсийн ахмадуудын спорт урлагийн наадам болсон уг арга хэмжээний талаар яриач...

Энэ ажлын бэлтгэл ажил бол 2018 оноос эхэлсэн гэж ойлгож болно. 2018 онд  Ахмад настны эрүүл мэндийг хамгаалах, биеийн тамир спортыг хөгжүүлэх зорилгоор Аймгийн спортын анхдугаар наадмыг 5 төрлөөр зохион байгуулж, 15 сумны 195 ахмад тамирчид оролцсон энэ арга хэмжээнд 13 спортын мастер цолтон, олон арван зэрэгтэй тамирчид оролцсон сайхан арга хэмжээ болсон. Говийн бүсийн ахмадуудын спорт урлагийн наадам 2019 оны 06 сарын 29-30-ны өдрүүдэд Мандалговь хотноо зохион байгуулсан. Энэхүү спорт урлагийн наадам нь спортын 5, урлагийн 5 төрлөөр ахмадууд хурд хүч, авьяас чадвараа сорин оролцож, Тэргүүн байрыг манай Дундговь аймгийн Ахмадын Хороо эзэлж шилжин явах цомын эзэн болсон. Удаах байранд Говьсүмбэр аймгийн Ахмадын Хороо, гурав дугаар  байранд Өмнөговь аймгийн Ахмадын Хороо орсон.

Ахмад настны эрүүл мэндийг дэмжих чиглэлээр маш олон ажлуудыг хийж байгаа харагддаг энэ ажлуудаасаа багцлаад хэлбэл...  

2019 онд "Хөдөлгөөн -эрүүл мэнд" "эрүүл агаар эм" "Идэвхтэй хөдөлгөөн" арга хэмжээнүүдийг тогтмол явуулж хэвшсэн.  Мөн ЭМГ-тай хамран сум бүрд 3 багш  аймгийн хэмжээнд 45 багш бэлтгэсэн.  Спорт, урлагын чиглэлээр 20 гаруй төрлийн арга хэмжээг   зохион байгуулж, сумдын Ахмадын хороондын дунд урлаг,спортын нөхөрсөг уулзалт, Ахмад настнуудыг  насжилтаас үүдсэн өвчлөлөөс урьдчилан зорилгоор эрүүл мэндийн сургалтыг аймгийн төвд 7 хоног,хөдөө сумдад 15 хоногт тогтмол явуулж  байна. "Настанд тохирсон хоол ,хүнс" аяны хүрээнд 11 сум шинэлэг арга хэлбэрээр хийсэн хоолны үзэсгэлэн,цайны баяр зохион байгуулж оролцсон байдаг.

Ахмад настнуудад зайлшгүй хэрэгцээтэй үйлчилгээ бол ортез, портезийн үйлчилгээ байдаг энэ чиглэлээр ямар ажлуудыг зохион байгуулж байна бэ?

Настнуудад эрүүл зан үйл, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх, эрүүл идэвхтэй насжилтад чиглэсэн эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг сумдын ахмадын хороодын дарга. Идэвхтэн сонгуульт болон ахмадууддаа зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд Геронтологийн үндэсний төвийн нарийн мэргэжлийн эмч нар УБ хот явж үзлэг оношлогоонд хамрагдах боломжгүй 300-аад ахмад настнуудад 6 төрлийн үзлэг оношлогоо хийж  эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Бас баруун бүсийн 7 сумын ахмадуудад сургалт зохион байгуулж 310 ахмад хамрагдсан. Ернө 2019 онд нийт 2515 ахмад настанд сургалт хийсэн тоон мэдээ гарсан.                                            Аймгийн ахмадын хороо маань сумддаа хэрхэн хүрч ажиллаж байна бэ?

Аймгийн ахмадын хороо 15 сумын ахмадын хороо, харьяа баг, байгууллагын  57 зөвлөлд  ажилладаг 300-аад идэвхтэн сонгуультнууд ажиллаж байна. тэний маань гол зорилго нийт  ахмадуудынхаа нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахын төлөө тэдний  итгэл найдварын хүлээн ажиллаж байна.

Улс, бүсийн хэмжээнд зохион байгуулагддаг олон арга хэмжээ байдаг үүнээсээ бас уншигчидтай минь хуваалцаач...

Тэгэлгүй яах бэ... Бид олон ажлыг нэрлэж болно. Монголын Ахмадын холбооноос зохион байгуулсан Ахмад настны холбогдолтой Монгол улсын хууль, тогтоомж төр засгийн бодлого, шийдвэрүүдээр төрөлжсөн болон шаталсан сургалт явуулах сургагч  багш бэлтгэх сургалт болсон, энэ сургалт Өмнөговь аймагт  болж аймгийн Ахмадын хорооны тэргүүлэгчид, сумдын АХ-ны дарга нар хамрагдаж "СУРГАГЧ БАГШ”-ийн сертификт авч 23 сургагч багш бэлтгэгдсэн орон нутагтаа сургалтаа зохион байгуулж байна. Аймгийн Ахмадын байгууллагын удирдах ажилтны сургалт зөвлөгөөнөө жил бүр зохион байгуулж тухайн жилийн зорилго зорилтоо тодорхойлон ажиллаж ирлээ. 5000 гаруй ахмадаа бүрэн хамруулж чадахгүй ч гэсэн сумдын ахмадын оролцоог хангаж ажиллахыг хичээдэг. тиймээс ч сумдыг хороодынхоо ажлыг дэмжин ажиллаж байгаа.

Ахмадын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх хөтөлбөр арга хэмжээг хэрхэн зохион байгуулж байна бэ?

Ахмадуудыг ганцаардлаас ангид байлгах чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд ахмадын зориулалттай танхим, өргөө чухал асуудлын нэг байдаг.  Манай 14 сумын  Ахмадын  хороо ахмадуудынхаа чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх байр танхимтай болж үйл ажиллагаа нь тогтмолжиж байна. Энд ахмадууд тоглоом наадгай тоглох, бүжиг цэнгүүн сурах, ном сэтгүүл унших, сургалт сурталчилгаа хийх зэрэг бүх л арга хэмжээ зохион байгуулдаг.

Ахмад настнуудын туршлага, тэдний хүч, нөөц бололцоог ашиглан олон сайхан зүйлсийг хийж бүтээх боломжтой юм шиг санагддаг энэ  талаар танай байгууллагаас ямар ажлуудыг зохион байгуулж байна вэ?

Тэгэлгүй яах бэ... Ахмадуудын мэдлэг ажлын арвин баялаг туршлагыг хуваалцах зорилгоор  мэргэжлийн өндөр ур чадвартай  ахмадуудын мэдээллийн судалгааг гаргаж,  ахмад настны ажлын туршлага, мэргэжлийн ур чадварыг  хүүхэд залууст өвлүүлэх үйл ажиллагааг тасралтгүй хийсээр ирсэн.  Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих , Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээнд ахмадуудыг хамруулах чиглэлээр сургалт зохион байгуулж ажилласнаар  ахмадууд төсөл хөтөлбөрт хамрагдан үйл ажиллагааг явуулж байна. мэдээж бас тэднийгээ урамшуулах хэрэгтэй байдаг тийм болохоор манай уламжлал болгон хийсээр ирсэн нэг ажил бол " ГЭРИЙН САЙН БАГШ” цол тэмдэг байдаг 2018 онд Аймгийн гэрийн сайн багшаар 5 ахмадыг 2019 онд 7 ахмадыг шалгаруулж, цол тэмдэг, мөнгөн шагналыг дагалдуулдаг байгаа.

Алтан хэлхээ” гурван үеийн зөвлөгөөнийг зохион байгуулсан энэ арга хэмжээнд хэдэн хүн оролцов ямар үр дүн гарсан бэ?

Хүүхэд залууст уламжлалт ёс заншил ,зан үйлийг хэвшүүлэхэд төрөл бүрийн ажил мэргэжлийн ахмадын оролцоо маш чухал гэж үздэг. Гурван үеийн ариун нандин холбоог бэхжүүлж, монгол ёс уламжлал, зан заншлыг өвлүүлэх, эзэмших, ахмад үеэ хайрлан хүндэтгэх, тэдний баатарлаг ,хөдөлмөрч өв уламжлалаас суралцаж  ахмадаа дээдлэх зорилгоор "Алтан хэлхээ” гурван үеийн чуулга уулзалтыг зохион байгуулсан. Энэ арга хэмжээнд хүүхэд, залуус, ахмад  3 үеийн 100 гаруй төлөөлөл оролцож сайхан арга хэмжээ болсон. Зөвлөгөөнөөс "Манлайлъя, хүндлэе, үлгэрлэе" уриатай уриалгыг гаргасан.

Ахмадын хорооны барилга шинээр баригдаж байна. Энэ хэзээ ашиглалтад орох бэ? Ямар ямар танхимуудтайгаар төлөвлөгдсөн байгаа бэ?

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн Ахмадын ордны барилга баригдаад барилгын ажил одоогоор 40 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. 2020 онд ашиглалтад орно. Ингэснээр аймгийн ахмадын хороо үйл ажиллагаа явуулах иж бүрэн зал танхим, тоног төхөөрөмжтэй болох юм аа. Энэ 2020 онд төлөвлөсөн олон ажлууд байна. Ахмадын хорооноос зохион байгуулсан ажлуудад олон байгууллага, хувь хүмүүс хамтран ажиллаж, туслаж дэмжиж байдаг тэр бүх хүмүүсдээ сайхан бүхнийг хүсэе.

За тэгээд "Манлайлъя, хүндлэе, үлгэрлэе" 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.