|
Видео

Шинэ мэдээ

“Хаан вальс”-ийн шилдгүүд тодров

“Хаан вальс”-ийн шилдгүүд тодровОлон Улсын Ахмадын баяр, Нийслэлийн өдрийг угтан Баянзүрх дүүргийн Ахмадын хороо, Соёлын ордон хамтран олон арга хэмжээ зохион байгуулж байна. Үүний нэг нь дүүргийн харьяат 50-80 настануудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг "Хаан вальс” бүжгийн тэмцээн юм. Тус бүжгийн тэмцээнд 28 хорооны 200 гаруй хос ахмад бүжигчид вальс, гурван тамирын уянга, задгай цагаан, хүмүүн төрөлхтөн зэрэг бүжгийн дөрвөн төрлөөр өрсөлдөж аваргаа шалгарууллаа.

Энэ жилийн "Хаан вальс” бүжгийн тэмцээнд 26 дугаар хорооны ахмад бүжигчид нийлбэр оноогоор тэргүүн байр эзэлсэн. Харин дэд байрт 2 дугаар хороо, гутгаар байрт 27 дугаар хороо орсон бол 4 дүгээр хорооны бүжигчид шагналт байрт шалгарсан юм. Уламжлал болон зохион байгуулагддаг тус тэмцээний шүүгчээр Нийтийн бүжгийн хорооны бүжигчид, дүүргийн Соёлын ордны бүжгийн багш нар ажиллажээ.

Дашрамд сонирхуулахад, тав дахь удаа зохион байгуулагдсан "Хаан вальс” тэмцээнд оролцож буй баг тамирчид улам сайжирч, мэргэжлийн түвшинд хүрэхэд ойрхон байгааг шүүгчид болон албаны хүмүүс онцолж байсан юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler