| |
“Улаанбаатар марафон-2017” тэмцээнд Баянзүрхчүүд идэвхтэй оролцлоо
Автомашингүй өдөр буюу "Улаанбаатар марафон-2017” Олон Улсын гүйлтийн тэмцээн өнгөрсөн бямба гарагт боллоо. Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд Баянзүрх дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс, албадын алба хаагчид болон дүүргийн 28 хорооны 4000 гаруй хүн оролцов.
Түүнчлэн "Улаанбаатар марафон-2017” Олон Улсын гүйлтийн тэмцээнд оролцсон 36 мянга гаруй хүнд зориулан дүүргийн Соёлын ордны дуу, бүжгийн дугуйлангийн авьяаслаг сурагчид урлагын тоглолтоороо бэлэг барьсан юм. Дашрамд дурдахад, урлагийн тоглолтыг дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Бөхийн өргөөний арын талбайд дүүргийн Соёлын ордон, Биеийн тамир, спорт хороотой хамтран зохион байгууллаа гэж Баянзүрх дүүргийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.