| |
Видео
Шинэ мэдээ
Цагдаагийнхан амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ
Энэ сарын 9-ний өдрийн 13.00 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хороонд амиа хорлох гэж байсан иргэнийг цагдаагийн алба хаагчид аварчээ. Тодруулбал, тус хорооны 20 дугаар байрны дээвэр дээрээс нэг иргэн амиа хорлох гэж байна гэх мэдээллийг иргэдээс хүлээн авсан байна. Дуудлагын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа цагдаагийн ахлах ахлагч Э.Бямбадэлгэр, Г.Батмөнх нар уг этгээдийг аман хэлэлцээрийн аргаар тайвшруулан аварсан байна.
Б.Золбоо
uls