|
Видео

Шинэ мэдээ

"Сонгууль" гэж ердөө л дүр эсгэсэн тоглоом

Чоно борооноор гэгчээр, 2020 оны сонгуулиар зөв сонголт хийж өөрчлөлт хийе гэсэн уриалга их явах болж дээ. Ихэнхи жижиг намууд бүлэг болох хэмжээнд нэгдээд МАН АНтай өрсөлдөх ажиллагаа ч эхэлсэн бололтой. Яахав, өөрчилж шинэчилье гэсэн санаа нь сайхан боловч, одоогийн сонгуулийн тогтолцоогоор тэдэнд сонгогдох боломж тун хомс юм даа, хоосон мөрөөдөл тээж сонгуулийг хуучин маягаар нь явуулаад ахиад л өнөө МАН АНдаа бут авахуулна шүү дээ л гэж сануулах гэсэн юм.
2016 оны сонгуулиар МАН АН яасан ч гарахгүй байх гэсэн итгэл найдвараар дүүрэн байлаа л даа. Олон ч эх оронч сэтгэлтэй оюунлаг залуучууд бие дааж нэр дэвшсэн, тэднийг байг гэхэд бүлэг болох тооны хэдэн хүн сонгогдчихно, тэгээд дотроос нь өөрчлөөд эхэлж болох юм гэж найдсан учраас нэг бие дааж нэр дэвшсэн найзынхаа сонгуулийн сурталчилгаанд сайн дураараа сар шахам явсан байдаг юм. Уг сурталчилгаа таниулгыг хийсэн хэсгийн хороонд хуучин гишүүд ямар баавартай байдгийг нүдээр харж байсан хэдий ч, сонгогчид шинэ хүмүүсээ, бие даагч нараа сонгож гаргана гэж итгэсээр л байсан л даа. Учир нь өмнөх 4 жилд нь АН тоолж баршгүй бондууд босгоод, улс орон нь дампуурлаа зарлахдаа тулчихсан байсан тийм эгзэгтэй үед иргэн бүр өөр сонголт хийнэ гэж бодсоных. Гэтэл очсон газруудын сонгогчид маань асуудаг хүсдэг зүйл нь зөвхөн өөрт нь шууд хамааралтай аж ахуйн хүсэлтүүд тавьж, хуучин гишүүд нь сайхан амлаад л, сонгуулийн эцсийн дүн МАН АНы ялалтаар төгсдөг юм билээ.
Үүнээс хойш энэ "ардчилсан" гэгдэх улсуудад сонгууль хэрхэн явагддаг талаар багахаан ухаж үзэхэд л, "сонгууль" гэж ердөө л дүр эсгэсэн тоглоом юм билээ гэдэг нь олон олон баримтуудаар нотлогддог юм билээ.
Иймээс, 2020 онд хуучин системийн сонгууль явагдах л юм бол ирэх 4 жилд бид ахиад л хэдэн муусайн луйварчдаа муулж хараасан хэвээрээ, харин улс орных нь тусгаар тогтнол алдагдахад хүрсэн байх вий л гэж эмзэглэж байна даа.
ГАРАХ ГАРЦ НЬ, АРД ТҮМЭН БИД БҮГД НЭГДЭЭД, АРДЫН ТҮР ХУРЛАА ЭХ ОРОНЧ ЭРДЭМТЭН МЭРГЭДЭЭСЭЭ СОНГОЖ ХУРАЛДУУЛААД ЦОО ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛЧИХВАЛ, НИЙГМИЙН ШИНЭ ДЭГЛЭМИЙГ ИРЭЭДҮЙД ЦОГЦЛООН БАДРААЖ, МОНГОЛ ТҮМЭН МИНЬ ЭН ТЭГШ ЭРХТЭЙ ШУДАРГА ЁСТ ТӨРТЭЙ ИРЭЭДҮЙДЭЭ ИТГЭЛ ТӨГС УРАГШЛАН ДЭВЖИХИЙН ҮҮД ХААЛГА НЭЭГДЭХ БОЛНОО.

Төгс Монгол

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler