| |
Видео
Шинэ мэдээ
Нүүрээ буддаг эрчүүд
Сүүлийн үед эрчүүд гоо сайхандаа анхаарлаа хандуулж, косметик хагалгаа хийлгэх болсон. Түүнчлэн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж, нүүрээ буддаг болоод буй. Солонгост эрчүүд нүүрээ будахыг хэвийн үзэгдэл гэж хардаг ч, манайд тийм бий.
Ямартаа ч, нүүрээ буддаг олны танил эрчүүдийн цөөн хэдийг дурьдъя.
"Motiv” хамтлагийн дуучин Б.Ганбаатар
Дуучин Б.Ганбаатар нүүрээ "янзын” тод буддаг. Нар, салхинаас хамгаалах гэж нүүрээ буддаг эрчүүдийн хамгийн их үздэг бичлэг natural makeup for men. Урлагийнханд тайзны будалт байж болох ч амьдрал дээр Б.Ганбаатар шиг тод буддаг нь ховор.
Т.Ариунаагын нөхөр Б.Буяндорж
Т."Ноёд” группын босс гэдгээс илүү МУГЖ дуучин Т.Ариунаагийн нөхөр гэдгээр олонд танигдсан Б.Буяндорж гялайж гялцайтал нүүрээ буддагаараа онцлогтой.
Тэрээр арьсаа хамгаалж base-ээ нэлээд зузаан тавьдаг бололтой. Хэтэрхий гялтганасан явах нь бусдын анхаарлыг нүүрэндээ татдаг гэнэ лээ.
"Наран трейд”-ын С.Болдхэт
Processed with VSCO with a6 preset
Манай тэргүүлэх компаниудын нэг бол "Наран трейд” компани. Уг компаний "босс” УИХ-н гишүүн асан С.Болдхэт нүүрээ буддаг болоод удаж буй. Түүний нүүрний будаг бусдыгаа бодвол мэдэгдэхүйц хэдий ч хөмсөгөө шивүүлсэн нь илүүц болсон байна лээ.
TAC.mn