|
Видео

Шинэ мэдээ

Канад электрон тамхины зар сурталчилгааг хориглоно

Канад электрон тамхины зар сурталчилгааг хориглоно

Канадын Засгийн газар электрон тамхины тоог бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх бодолтой байна.

Тухайлбал, бүх төрлийн электрон тамхины цахим зар сурталчилгааг хориглох бодолтой байна. Түүнчлэн дэлгүүр, лангууны тавиур дээр электрон тамхи байрлуулах, хүний эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөлийн тухай мэдээллийг бүтээгдэхүүн дээрээ тавихыг үйлдвэрлэгчдэд үүрэг болгожээ. Мөн 18 нас хүрээгүй иргэнийг тамхины дэлгүүрт орохыг хориглож байгаа аж.

Электрон тамхи газар авч байгаад Канадын олон мужийн эрх баригчид санаа зовниж байна. Тухайлбал, Шинэ Шотланд муж ирэх оны 4 дүгээр сараас эхлэн электрон тамхины борлуулалтад хориг тавьж байгаа бол Онтариод ирэх оны 1 дүгээр сараас электрон тамхины зар сурталчилгааг бүрэн хориглох тухай хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм байна. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler