|
Видео

Шинэ мэдээ

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын өмнөх удирдлагуудыг оффшорын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ

 

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын өмнөх удирдлагуудыг оффшорын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ

 

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын өмнөх удирдлагуудыг оффшор бүсээр дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан шалгаж эхэлснийг албаны эх сурвалж мэдээллээ.

Түүнчлэн тус үйлдвэрийн дарга асан Ц.Даваацэрэнг албан тушаал, эрх мэдлээ урвуулж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр буруутган 30 хоног баривчлах шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны аравдугаар сарын 30-нд гаргасан юм.

Zaluu.com сайтад энэ талаар мэдээлснээр "Эрдэнэт" үйлдвэрийн хуучин орлогч болон газрын дарга нар 2006-2018 онуудад оффшор бүсээр дамжуулан мөнгө угааж байсныг илрүүлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тэд Их Британи болон Виржина аралд компани байгуулан, уг компаниараа дамжуулан "Эрдэнэт" үйлдвэрт бараа шахдаг байжээ.

Улмаар шахсан барааныхаа ашиг болох 8 сая гаруй доллараа олон сая болгоод Латви улсаас Эстони болон Литва улсын банкинд хадгалдаг байсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа" гэжээ.

Zuv.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.