|
Видео

Шинэ мэдээ

“Бони” хэмээх дээрэмчин эмэгтэйг 20 жилийн дараа царай таних системээр илрүүлж баривчилжээ

 

“Бони” хэмээх дээрэмчин эмэгтэйг 20 жилийн дараа царай таних системээр илрүүлж баривчилжээ

 

1996-1999 оны хооронд 20 гаруй удаа аллага, зэвсэгт дээрэм хийсэн Фа Цзыин болон түүний найз бүсгүй Лао Рончжи нар нь Хятадын "Бони Клайд хоёр” хэмээн алдаршсан. Хос хоёр мөнгөтэй хүмүүсийг олж судлаад харгис хэрцгий аргаар хөнөөн эд хөрөнгийг нь дээрэмддэг. Мөн айлган сүрдүүлж мөнгө гаргуулж авдаг байжээ.

Найз залуугаа цаазлуулсаны дараа Лао усанд хаясан чулуу мэт алга болжээ. Цагдаа нар "Бони”-г 20 жил идэвхитэй хайсны эцэст царай таних системийн ачаар өнгөрсөн сард Хятадын зүүн-өмнөд зүгийн Сямынь хотоос баривчилсан байна.

ДНК-ийн шинжилгээгээр 20 жилийн турш эрэн сурвалжлагдаж байсан "Бони” мөн болох нь тогтоогдсон. Өдгөө 45 нас хүрсэн дээрэмчин эмэгтэй энэ хугацаанд хуурамч нэрээр баар, зоогийн газарт зөөгчөөс эхлээд цагийн ажил хүртэл хийж явжээ. Өнгөрсөн 11-р сарын эхээр Сямынь хотын нэгэн худалдааны төвд цаг зардаг лангуунд худалдагчаар ажилд оржээ. Гэтэл уг лангуу нь хяналтын камерийн ажиглалтын бүсэд байрлаж байсан тул таних царай систем хятад "Бони”-г шууд таньжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler