|
Видео

Шинэ мэдээ

Дундговь аймгийн төрөх тасгийн 30 жил ашиглагдсан шүүгээнүүд шинэчлэгдлээ

Дундговь аймгийн төрөх тасгийн 30 жил ашиглагдсан шүүгээнүүд шинэчлэгдлээ Дундговь аймагт 1997 онд сургууль төгсөгчдийн "Дундговь-Нэг үеийнхэн" ТББ-ын залуус жил бүр нийгмийн хариуцлагын хүрээнд нийгэмд чиглэсэн ажил зохион байгуулдаг уламжлалтай. Тус ТББ-ын тэргүүн Л.Данзанноров, Удирдах зөвлөлийн гишүүдийн хамтаар энэ сарын 28-ны өдөр төрөлх нутгийнхаа төрөх тасгийн өрөөнүүдэд 30 орчим жил ашиглагдан, хуучирч муудсан модон шүүгээнүүдийг шинэчилж эмнэлгийн зориулалтын шүүгээгээр сольж өгсөн байна.

Дундговь аймгийн төрөх тасгийн 30 жил ашиглагдсан шүүгээнүүд шинэчлэгдлээ Энэхүү ажлыг гишүүдийнхээ хандив дэмжлэгээр хийсэн бөгөөд мөн Дундговь аймгийн ахмадын хороонд цусны даралт, зүрхний цохилт хэмжигч суурин, электрон аппаратыг хандив болгон гардуулжээ. Тус үйл ажиллагаанд үеийн найзуудаа манлайлан III арван жилийн сургуулийн 1997 төгсөгч Г.Өнөр 1.5 сая төгрөг, II арван жилийн сургуулийн төгсөгч Б.Болортуяа нэг сая төгрөгийн хандив өргөсөн байна. Өнгөрсөн жил "Дундговь-Нэг үеийнхэн” ТББ-ынхан аймгийн нэгдсэн эмнэлэг болон Дэлгэрцогт сумын эмнэлэгт нярайн шарлалт хэмждэг багаж, утлагын аппарат зэргийг мөн хандивласан нь үр дүн өндөртэй ашиглагдаж байгаа тухай төрөх тасгийн хамт олон хэлээд туйлын баяртай байгаагаа арга хэмжээний үеэр илэрхийллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.