| |
Видео
Шинэ мэдээ
Дэлгэрцогт сумыг залуус удирдана
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргаар Баасангийн Иш-Ёндон, ИТХ-ын даргаар Пүрэвсрэнгийн Цолмонбаатар нар томилогдлоо. 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр МАН олонхийг бүрдүүлсэн бөгөөд удирдлагын шинэ баг залуу боловсон хүчнээр багаа бүрдүүлж, өөрчлөлт шинэчлэлтийг хийхээр төлөвлөж байна. Дэлгэрцогт сумын МАН-ын хороо нь мөрийн хөтөлбөртөө сумандаа цэвэр, бохир усны сүлжээнд холбох, шинээр халуун усны газар барих, цөөн малтай айлыг малжуулах хөтөлбөрт хамруулах, төрийн албан хаагчдын байрыг шинээр барих гэх мэт тулгамдаж байгаа асуудлыг шийвдэрлэх арга замуудыг тусгасан юм.
Дэлгэрцогт сумын шинэ удирдлагууд хамгийн түрүүнд цэвэр бохир усны системийг ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа ажээ.