|
Видео

Шинэ мэдээ

Нобелийн шагналт зохиолч сэтгүүлч, ЭРНЕСТ ХЭМИНГУЭЙН хэлсэн онч мэргэн үгс

Нобелийн шагналт зохиолч сэтгүүлч, ЭРНЕСТ ХЭМИНГУЭЙН хэлсэн онч мэргэн үгс

1. Хэзээ ч сэтгэлээр унахгүй байх. Миний амжилтын нууц бол энэ. Би хэзээ ч сэтгэлээр унадаггүй. Хэзээ ч бусдын өмнө сэтгэлээр унадаггүй.
2. Согтуу байхдаа хэлсэн бүх үгэндээ эрүүл үедээ хүрч бай. Тэгвэл илүү юм дугарахаа байна.
3. Аялалад зөвхөн хайрладаг хүмүүстэйгээ хамт явж бай.
4. Энэ амьдралд бусдад бяцхан тус хүргэх боломж байгаа бол хэзээ ч бүү зайлсхий.
5. Хүнийг найз нөхдөөр нь бүү дүгнэ. Иуда /Есүсээс урвасан шавь нь/, жишээ нь, маш сайн найзуудтай байсан шүү дээ.
6. Хэн нэгэнд итгэж болох эсэхийг мэдэх ганцхан арга тэр хүнд итгэх.
7. Эсвэл хувцас, эсвэл уран зураг л худалдаж авч бай. Маш баян хүмүүс л ингэж чаддаг. Үнэндээ бол хувцасанд ач холбогдол бүү өг. Моод битгий хөө. Биед эвтэйхэн, бөх хувцас худалдаж ав. Тэгвэл уран зураг худалдаж авах мөнгөтэй байна.
8. Бүх амьтадаас ганцхан хүн л инээж чаддаг. Гэхдээ ингэх шалтгаан түүнд хамгийн бага байдаг.
9. Хүмүүс хоёр төрөлд хуваагддаг: хамт байсан ч байгаагүй ч амар хүмүүс, хамт байхад хэцүү ч тэдэнгүй бол амьдрах аргагүй хүмүүс.
10. Оюунлаг хүн хааяа нэг тасартлаа архи ууж эргүү тэнэгээ мэдэрдэг.
11. Хүн ялагдал хүлээх гэж төрдөггүй. Хүнийг устгаж болох ч ялах аргагүй.
12. Ухаантай хүмүүсээс маш цөөхөн нь аз жаргалтай амьдардаг юм.
13. Хүн ганцаараа чадахгүй... Хүн ганцаараа байхдаа юу ч чадахгүй.
14. Сайн номнууд бүгд хоорондоо адилхан: тэд амьдралаас илүү үнэн бичигдсэн байдаг.
15. Зохиолч хүн хэлэх гэснээ ярих биш бичих ёстой.
16. Согтуугаараа бич, бичсэнээ эрүүлдээ хяна.
17. Хугарч унадаг тэр газраа бид хүчирхэг болж байдаг.
18. Аз жаргал гэдэг эрүүл бие, сулхан ой тогтоолтыг хэлнэ.
19. Ямар ч ажилгүй байснаас ямар ч үзэл баримтлалгүй байсан нь дээр.
20. Энэ ертөнц ямар ертөнц вэ гэдэг надад хамаагүй. Миний мэдэхийг хүсч байгаа цор ганц юм хэрхэн энэ ертөнцөд амьдрах вэ л гэдэг.
21. Дайн дажнаас долоон дор юмс байдаг: хулчгар зан долоон дор, урвалт долоон дор, аминч зан бүр дор.
22. Дайнд ялсан нэгэн байлдахаа зогсоож чаддаггүй.
23. Энэ амьдралд унтаж болох эмэгтэйчүүд олон ч, юм яриад суух эмэгтэйчүүд даан ч цөөхөн.
24. Энэ ертөнц их сайхан газар. Түүний төлөө тэмцэх хэрэгтэй. Энэ ертөнцийг орхиж явахыг би хүсэхгүй байна.

Эрнест Хэмингуэй,
Зохиолч, сэтгүүлч, Нобелийн шагналтан

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler