|
Видео

Шинэ мэдээ

Видео: Венец 50 жил тохиогоогүй их үерт автжээ

Аялал жуулчлалын том төв болсон Венец хот тэр чигтээ усанд автсан талаар ВВС агентлаг мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр үргэлжлэн орсон хүчтэй борооны улмаас үерийн түвшин 1,87 метр болсон байна.  

Энэ хотод усны түвшнийг системтэйгээр хянадаг болсон 1923 оноос хойш ганцхан удаа  1966 онд л усны түвшин 1,94 метрт хүрч байжээ.  

Хотын иргэд болон жуулчид гудамжаар урт түрийтэй усны гутал өмсөн явж байгаа бол хотын дурсгалт газрууд үерт автсан, заримынх нь үйл ажиллагааг хаасан байна.

Энэ хотын хамгийн нам дор хэсэгт байрлах, жуулчдын зорьдог гол газруудын нэг Гэгээн Маркийн талбай дахь ус бусад дүүргүүдээс харьцангуй их байгаа гэнэ.

Харин Гэгээн Маркийн сүм 1200 жилийн түүхэндээ зургаа дахь удаагаа ийнхүү усанд автсан гэж сүмийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн ярьжээ. 

Венец хотын дарга Луижи Бругнаро онц байдал зарлахад бэлэн гэж мэдэгдсний дээр үер хотын бүхий л салбарт онцгой хохирол учруулж байна хэмээжээ.  

Үерийн улмаас дэлгүүр, худалдааны төвийн ажилтнууд бараа бүтээгдэхүүнээ уснаас хамгаалах гэж төрөл бүрийн арга хэмжээ авч байгаа ч ихэнх бараа хэт чийгтэй нөхцлөөс болж ашиглагдах боломжгүй болжээ. 

 

Италид өнгөрсөн мягмар гаригаас эхлэн усархаг бороо орж эхэлсэн бөгөөд ойрын өдрүүдэд цаг агаар тогтворжихгүй гэж орон нутгийн цаг уурын алба мэдээлсэн байна. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler