|
Видео

Шинэ мэдээ

Монголбанк 12.9 тонн алт худалдан авчээ

Монголбанк 12.9 тонн алт худалдан авчээ

Монголбанк 2019 оны эхний 10 сард 12.9 тонн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үед 17.8 тонн үнэт металл худалдан авснаас 4.9 тонноор бага буюу 27%-иар буурсан үзүүлэлттэй байна.

Монголбанк 2019 оны 10 дугаар сард 1.7 тонн үнэт металл худалдсан авсан ба үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 51.8 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 58.7 кг үнэт металлыг худалдаж авсан нь өмнөх оны мөн үед 3.4 тонн үнэт металл худалдан авч байснаас 1.7 тонноор буурсан үзүүлэлттэй байна.

2019 оны 10 дугаар сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 128,362.91 төгрөг байлаа.

 

График 1. 2018-2019 онд Монголбанкны худалдан авсан алтны сарын мэдээ (кг)

 

График 2. 1990-2019 онд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ (тонн)

 

График 3. 2019 оны 10 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг)

 
Эх сурвалж: Монголбанк

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler